Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 12-нд Токиод эхлэх Намрын тэмцээний банцүкэг өнөөдөр зарлалаа. Өнгөрсөн Нагоя башёгийн дараа Тэрүнофүжи ёкозүна болсноор зүүн, баруун жигүүр аваргатай болсон.
Нагояд 45 дахь түрүүгээ авсан их аварга Хакүхо зүүн жигүүрийг манлайлж, шинэ аварга Тэрүнофүжи баруун жигүүрийг тэргүүлжээ. 2017 оны нэгдүгээр сарын тэмцээнээс хойш анх удаа шинэ аварга төрлөө. Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Хэйсэй эринд төрсөн анхны ёкозүна болж байгаа юм. Монголын 5 дахь, гадаадын 7 дахь ёкозүна. Озэкигоос буусан бөх ёкозүна болж байгаа нь түүхэнд хоёр, харин жонидан хүртэл буусан бөх аварга цол хүртэж байгаа нь түүхэнд анхны тохиолдол юм. Тэрүнофүжи иргэншлийн асуудлаа шийдчихсэн, анхны дохёнд гарах ёслолоо хийчихсэн, бэлтгэл бүрэн ханажээ. Харин Хакүхо Токио олимпын жүдо бөхийн тэмцээн үзсэн асуудлын дуулиан дарагдаагүй үргэлжилсээр байгаа юм.
Цар тахлын хөл хорионы дэглэм зөрчиж 6 башё барилдах эхээ хасуулсан озэки Асанояма энэ банцүкэгээр озкэи цолоо алдаж, сэкивакэд буусан. Шёодай, Такакэйшёо гэсэн хоёр озэки үлдсэний Такакэйшёо нь Намрын тэмцээнд кадобан буюу цолоо хамгаалж барилдах болсон. Асаноямагаас гадна Митакэүми, Мэйсэй нар сэкивакэ байна. Зүүн жигүүрийн комүсүбид Такаясү, баруун комүсүбид Ичиножёо жагсжээ. Ичиножёогийн хувьд саяхан коронавирусний халдвар авч, тусгаарлагдаад байгаа. Гэхдээ тэмцээний өмнөх шинжилгээгээр сөрөг гарахад тэмцээндээ барилдах юм. Хокүсэйхо Э.Даваанинж жюүрёод дэвшсэн бол Кагамио Б.Нанжид зодог тайлжээ.
Жюүрёогийн Такагэнжи марихуан татсан хэргээр холбооноос хөөгдсөн ч банцүкэд түүний зай үлдсэн байна. Өөрөөр хэлбэл жюүрёогийн барууны 9-д бөхгүй байгаа. Банцүкэд нийт 42 дэвжээний 642 бөх бичигдсэн. Хаккакү дэвжээ 29 бөхтэй бол Кисэ, Такасаго, Коконоэ дэвжээ тус бүр 26 бөхтэй.
Намрын тэмцээний БАНЦҮКЭ
Хакүхо Ёкозүна Тэрүнофүжи
Шёодай Озэки Такакэйшёо
Митакэүми Сэкивакэ Мэйсэй
Асанояма Сэкивакэ
Такаясү Комүсүби Ичиножёо
Хоошёорюү Маэгашира-1 Таканошёо
Хокүтофүжи М-2 Кирибаяма
Вакатакакагэ М-3 Котоновака
Тамаваши М-4 Дайэйшёо
Чиёошёома М-5 Такарафүжи
Үра М-6 Ооношёо
Шиманоүми М-7 Тэрүцүёоши
Окиноүми М-8 Тобизарү
Аойяма М-9 Хидэноүми
Чиёотайрюү М-10 Миёогирюү
Эндо М-11 Котоэко
Ишиүра М-12 Точиношин
Кагаяки М-13 Цүрүгишёо
Кайсэй М-14 Ютакаяма
Ичиямамото М-15 Чиёоноо
Чиёомарү М-16 Токүшёорюү
Чиёонокүни М-17
Монгол бөхчүүд
Жюүрёо
З-1 Миторюү Б.Төрболд
З-8 Азүмарюү С.Тодбилэг
З-12 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар
Б-12 Хокүсэйхо Э.Даваанинж
Б-14 Дайшёохо Ч.Шижирбаяр
Макүшита
Б-11 Дэванорюү Т.Тэмүүлэн
Б-13 Тамашёохо Э.Энхманлай
Б-21 Сакигакэ Я.Баттүшиг
Б-28 Хокүтэнкай Г.Сүхбат
З-32 Ёошёояма Б.Анхбаяр
З-38 Саданохикари Д.Наранцогт
Санданмэ
Б-14 Хокүтомарү Н.Чинзориг
З-29 Араүма Б.Төртогтох
Сэтгэгдэл ( 9 )
Арлын орныхны явдал маньд юуны хамаатай байх билээ, сумо манай ундэсний бех 2 дэлхийн спорт биш ш дээ, ер нь спорт гэхэд ч хэцуу л юм ш дээ, хаана ямар спорт энэ 2 шиг аварга, арслан, екозуна, озеки энэ тэр гээд цол гуншин егеед л солиороод байна
японы иргэн боллоо гээд эх орноосоо урвасан гэсэн үг биш. 21-р зуунд хүн хаана амьдрах нь өөрийн эрх. битгий мал үндсэрхэг үзэл гаргаад бай.
Рэйва эринд
Дандаа баруун жигүүрийг бичээд бгаа юм уу Угнь Зүүнээс нь эхэлмээр юм
ЭХ ОРНООСОО УРВАГЧИД ТЭНДЭЭ УСАНД ЖИВНЭ
ЭХ ОРНООСОО УРВАГЧИД ТЭНДЭЭ УСАНД ЖИВНЭ
ЭХ ОРНООСОО УРВАГЧИД ТЭНДЭЭ УСАНД ЖИВНЭ
ЭХ ОРНООСОО УРВАГЧИД ТЭНДЭЭ УСАНД ЖИВНЭ
ЭХ ОРНООСОО УРВАГЧИД ТЭНДЭЭ УСАНД ЖИВНЭ