Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр ирэх сарын 12-нд эхлэх Намрын тэмцээний банцүкэг зарлалаа. Өнгөрсөн тэмцээний дараа мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна болсон Тэрүнофүжи баруун жигүүрийг манлайлан барилдана. Шинэ аварга өнөөдөр сэтгүүлчидтэй онлайнаар ярилцлаа.
-Өнөөдөр Намрын тэмцээний банцүкэ гарлаа. Сэтгэгдэл ямар байна?
-Башё эхлэх ойртлоо шүү гэж бодсон.
-Сэтгэл санаанд ямар нэг өөрчлөлт гарав уу?
-Онцгой өөрчлөлт байхгүй. Үргэлж хэлж ярьж байсан шигээ, урьд өмнөхөөсөө илүү хариуцлагаа ухамсарлаж явах хэрэгтэй боллоо. Тэмцээн эхэлтэл чадах бүх зүйлээ хийж, бүрэн бэлтгэлтэй башёд орох бодолтой байна.
-Өдий хүртэл туулж ирсэн замаа эргэн харахад?
-Хамаг хүчээрээ хичээн зүтгэж ирсэн хөдөлмөрийг минь Бурхан харж, үнэлжээ гэж бодож байна.
-Юу танд тус дэм болов?
-Маш олон хүн тусалж, дэмжиж байсны ачаар энд ирж чадлаа. Ояката, окамисан, дэмжигчид, гэрбүл гээд бүгд надад барилдах, хичээх нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн.
-Ояката багш тань ёкозүна болсны дараа ямар нэг зөвлөгөө өгсөн үү?
-Маш их үүрэг, хариуцлага ирсэн шүү. Юманд хөнгөн хийсвэр хандаж болохгүй гэж хэлсэн.
-Озэки цолноос юу нь өөр байна?
-Хамгийн том цол шүү дээ. Би янз бүрийн зүйл хийж чадах хүн биш тул чаддаг ганц зүйлээ л хамаг чадлаараа хийж ирсэн. Үүний ач тус гарсан.
-Өнгөрсөн тэмцээний талаар?
-Хамгийн сүүлийн өдрийн барилдаанд чаддаг мэддэг бүх зүйлээ гаргаж барилдана гэж шийдсэн байлаа. Өрсөлдөгч хэн ч байсан хамаагүй.
-Хакүхо аваргын талаар?
-Сүмо бөхөд орох замыг минь нээж өгсөн ах. Түүнийг ялж, ижилхэн ёкозүна цол хүртэж, ачийг нь хариулах юмсан гэж боддог байсан. Зорилго болсон аварга цолоо авсан болохоор цаашдаа сүмогийн ертөнцийн төлөө хичээн зүтгэх болно.
-Ямар Ёкозүна болох хүсэлтэй байна?
-Дохён дээр ч, дохёноос буугаад ч хүн болгонд хүндлэгдсэн, хайрлагдсан ёкозүна болохыг хүсч байна. Ёкозүна цолтой анхны башёдоо сайн бэлтгэж барилдах болно.
-Ёкозүна болчихлоо гэж хэзээ анх бодитоор мэдэрсэн бэ?
-Анх удаа цүна олс зүүсэн өдөр.
-Хувийн амьдралдаа юунд анхаарах вэ?
-Ганц би ч биш бүгд нэг л дэлхийд амьдарч байгаа болохоор бүгд үүрэг хариуцлагаа ухамсарлаж яваасай.
-Өнөөдөр банцүкэгээ хараад төрсөн сэтгэгдэл?
-Цүна олс анх зүүгээд аварга боллоо гэж мэдэрч байсан болохоор өнөөдөр банцүкэд гайхаж, сэтгэл хөдлөх зүйл байсангүй.
Сэтгэгдэл ( 22 )
ямар нэг юмнаас сэтгэлийн баяр хөөр таашаал авч чадахаа байсан атаач монголчууд аа гэж
Хүн болгонд таалагдана гэж байдаггүй юмаа дүү минь
Gahai shig novsh erh yamba harj l yopon irgenshil avch bga bol uy gehevdee heleh ug alga zail tsaashaa gemeer bndaa...
Тэнэг хөөгддөг 2 шиг болж болохгүй дэ
Хайрлагдая гэвэл Хакухогийн сүүлчийн өдөр шиг харгис, хэрцгий, шазуур зуудаг байж болохгүй шүү. Өөрөө бол их ойрхоноос харсан болохоор мартахгүй байлгүй дээ.
Японы иргэн япондоо л хамаатай биз,,монголоос минь зайлсан биз дээ...ямар хамаа байна аа
buh hund taalagdana gedeg hamgiin teneg husel gej germanii aldart philosophich helsen bg yum bilee
муу хүн олны хайрыг татдаггүй юм
Yopon samurai bolson novsh
Яасан ч суртэй юм бэ, одоохондоо бол манайхаар допинг Оюунболдын л зиндааны гар ш дээ, ядахдаа екозуна цолтой ганц туруулчихээд томроосой бил ээ
Hakuhod bayarlah n bitgii hel ush sanaad baigaa yum shig evgui avirtai dotuur tamirtai l hun gej haragdsan.
Choohon hurunguchij aldar tsol hyrteheeree.Eh oronoosoo yravdag pildagnyydiig yariylj magtaj baih heregyi.Urvagchid l bol yrvagchid.Ernu ene Joponii buhiig .Mongolchyyd vzej yadagiin hog yamar .Mongol ylsiih tev delhiih bish.Yadaj Sambo Jydo.Karate bish.Yaraglal degleltiin deed zanshaltai balair buh.\n
амжилт хүсье.
Худалч хүний нээрээ олон, хуурамч хүний хөөрхий олон. Хүнийг хэн болохыг таньяа гэвэл үгийг нь биш үйлийг шинжих хэрэгтэй. Өнгөрсөн тэмцээнд Даваажаргалд уначихаад яаж өшиж харжь яаж шазуур зууж байсныг харвал Даваажаргал түүнийг хоолоо олж идэх замыг нь зааж өгсөн гэх сэтгэл байхгүй нь тодорхой. Гэхдээ харь улсын иргэнийг магтаад чь муулаад ч хэнд хэрэгтэй билээ.
teneg novsh chi hezee ch sain hun saihan setgel gargahgui ee. bitgii hudlaa pyaldag tsarail
Zaa chinii ene hudlaa zang medehgui l baiw gej taarsan ohiduud bolgonooo muulj yvdag huuhenshg teneg zaluuuu awarga bolson bol urdah zamaa harj yvaarai tegeed ulun shees tsarialad hun muulaad yvaad baiwdaa hahaha uuriiguu tengeriin amitan gej bododj anduurvaaa buduun gahai min
Хэр хэмжээндээ дарвалзаж сураарай бөөс өө...
Тэр орны иргэншил авч Монголоо доош хийсэн нь дэндүү харамсалтай.
amjilt husei urdaa bga bolomj.g aldaj bolohgui uragchaa
Сайхан даруухан хүү шүү. Амжилт , эрүүл энх, аз жаргал хүсэе!
Зааа сүртэйн бэ яасан. Ямар олимп дэлхийн аварга болцон биш. Манайхаар улсын аварга гэдэг цолтой л бөх шүү дээ. Аймгийн арсланд л хага шидүүлнэ ш дээ үнэндээ. Яршиг цаашаа.
Самурай нартаа хайрлагдаарай балай минь