Японы сүмо бөхийн холбооны хэвлэл мэдээлэл хариуцсан ояката Шибатаяма өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Миягино дэвжээний шинэ жюүрёо Хокүсэйхо коронавирусний халдвар авсныг мэдээллээ. Хокүсэйхо ханиад хүрсэн шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ.
Одоо Миягино дэвжээний бөхчүүдийг бүгдийг шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд Шибатаяма ояката “Маргааш хариу нь гарна. Тэмцээн эхлэхэд 12 хоног үлдээд байна. Хокүсэйхо Намрын тэмцээнд барилдаж амжихгүй байж магадгүй. Эдгэрч, эмчийн зөвшөөрөл гарвал Намрын тэмцээний голоос барилдаж болно. Гэхдээ дэвжээний бусад бөхөөс халдвар илэрвэл аюулгүй байдлын үүднээс бүгд барилдахгүй байх нөхцөл үүсэхийг ч үгүйсгэхгүй” гэж мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Хурдан эмчлүүлж бүгд сайн барилдаарай Даваажаргал. нийт хэд барилдаж дээрээс хэд яваж байна хэлээд өгнө үү
Хурдан эдгэнэээ