ОХУ-ын Владивосток хотноо өнөөдөр /2021.09.03/ эхлэх Дорнын эдийн засгийн VI чуулганы хүрээнд “ОХУ, Монголын харилцааны түүх ба орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болжээ.
Энэ онд ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд энэ сард Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн VI чуулганы үеэр “100 жилийн ойг угтах нь: ОХУ, Монголын харилцааны түүх ба орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, хурлаар хоёр орны стратегийн түншлэл, худалдаа, эдийн засаг төдийгүй хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, хэтийн төлөв болон холбогдох тулгамдсан асуудлуудыг хэлэлцжээ.
Чуулганаар ОХУ, Монгол хоёр орны хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн харилцааны хэтийн төлөв, харилцан ашигтай байх чиглэлд онцгойлон анхаарч ярилцахаар төлөвлөсөн байна.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт цар тахлын улмаас өнгөрсөн жил зохион байгуулагдаагүй юм.
Энэ жил Владивосток хотын Русский аралд болж буй Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтаар Орос-Хятад, Орос-Итали, Орос-Европ, Орос-Энэтхэгийн бизнесийн уулзалт яриа болохоос гадна оролцогчид Арктикийн хөгжил, ОХУ, Монгол Улсын харилцаа, АСЕАН-ы орнуудтай хамтран ажиллах талаар ярилцана.
Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв нь “Өөрчлөгдөж буй ертөнцөд Алс Дорнодын шинэ боломжууд” юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 13:00 цагаас Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд Оросын талын урилгаар цахимаар оролцож, үг хэлнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Ter Hurelsuhiin helsen ug ni hoer tom gurnee basamjilj tohuurhsan holiin bodlogogui surugsun tun bolchimgui ug gej unshigdahaar bna. 1-rt tom gurnii terguun Urilga yavuulj bhad etsiin much hurtel huleej avahgui bj bgaad tsahimaar ug helne.2-rt tsahilgaanii eh uusveree Ulsiin buh tuuhend guij avdag baij bgaad genet uursduu hangaad ta nart zarna ch geh shig.tumur zam , avto zamaa yarihdaa ugui mun hemjeegui bultreh umaa?tegeed tsaash ni dugnevel unendee yag songuuliin umnu buurai, um uzeegui Dundvoviinhontoi uulzalt hiij bgaa ayatsi saihan zuudleh umaa? Yan daa?!!!