ДЭЗФ I Ерөнхий хуралдаанд В.Путин, Л.Оюун-Эрдэнэ нар оролцоно

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

ОХУ-ын Владивосток хотод эхэлсэн Дорнын эдийн засгийн форумын эхний өдрийг Оросын сэтгүүлч, тоймч нар “Дорнын эдийн засгийн форум улс төрийн форум шиг эхэллээ” хэмээн дүгнэжээ.

“Олон туйлт дэлхийн зүг” гэсэн уриан дор эхэлсэн энэхүү форумаар 70 гаруй орны 5000 гаруй оролцогч дэлхийн өөрчлөлт, шинэ олон туйлт дэлхийн зүг чуулна.

ДЭЗФ-д Монгол Улсаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Форумын гол арга хэмжээ өнөөдөр /2022.09.07/ болно. Дорнын эдийн засгийн форумын Ерөнхий хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу, Армяны Ерөнхий сайд Н.Пашинян нар оролцох юм.

“ОХУ-Монгол” уулзалт болно

ДЭЗФ-ын үндсэн арга хэмжээний нэг нь “ОХУ-Монгол” гэсэн ажил хэргийн уулзалт аж. Энэхүү уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн төслүүд, стратегийн түншлэлийн хэтийн төлөвийн талаар ярилцана.

Дорнын эдийн засгийн форумд оролцох нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үр дүнтэй гэдгийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Л.Энхтүвшин онцолсон. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дорнын эдийн засгийн форумд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцох нь улс орны хувьд маш чухал үүрэг гүйцэтгэхийг онцлоод

“Томоохон төсөл болох Эгийн голын усан цахилгаан станц, төмөр замын асуудал, эрчим хүч нийлүүлэлт, шатахууны тогтвортой хангамж, үнийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй Засгийн газрын гишүүд, төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзана” гэж мэдэгдсэн билээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top