ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумын Ерөнхий хуралдаан өчигдөр орой /2022.09.07/ боллоо.
“Олон туйлт дэлхийн зүг” уриан дор болж буй энэхүү форумаар 70 гаруй орны 5000 гаруй оролцогч шинэ олон туйлт дэлхийн зүг чуулж байна. ДЭЗФ-д Монгол Улсаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм.
Форумын гол арга хэмжээ болох Ерөнхий хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу, Армяны Ерөнхий сайд Н.Пашинян нар оролцлоо.
Дорнын эдийн засгийн чуулганы Ерөнхий хуралдааны үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголын талаар “Монгол бол бидэнд ээлтэй, улс төрийн хувьд тогтвортой улс. Энд ямар ч асуудал харагдахгүй байна” гэлээ.
Владимир Путин “Сибирийн хүч” хийн хоолой бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгааг дурдаад “Бид бас өөр маршрутуудыг судалж байгаа. Бас нэг боломжтой маршрут нь Приморийн хязгаараар, Монголоор дамжин өнгөрч магадгүй юм. Ийм шийдвэрийг шууд гаргадаггүй. Эдийн засаг, геологийн нөхцөлд асуудал байна. Одоо миний ойлгож байгаагаар эдийн засагчид хоорондоо тохиролцсон. Маршрутуудын нэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх байж болно гэж бүгд үзэж байгаа.
Монгол бол бидэнд ээлтэй, улс төрийн хувьд тогтвортой орон. Энд ямар ч асуудал харагдахгүй байна. Энэ гэрээний бүх үндсэн зүйлүүдийг ерөнхийд нь тохиролцсон гэж үзэж, ноён Алексей Миллерээс асууж болно” гэжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Хятад хий авахгуй гээд бхад заавал хоолой тат нь гээд бх юм унэхээр ухэр Монгол юм аа
Гэмт хэрэгтэн Африки монголоос оор улс тоохоо болсон новшийг удахгуй байх манайхан цаасан малгай омсуулэд л
Ugaasaa l Brejnevees xoish gaigui xandaj bgaa n Putin shde
Яагаад бидэнд ийм сайн хандаад байнаа?!