Өвөрмонголчууд пара тамирчдыг дэмжлээ

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 04

“ТОКИО 2020" Зуны Паралимпын наадамд оролцож байгаа Монгол Улсын баг тамирчдыг дэмжиж, Пауэрлифтингийн төрөлд нэг алтан медаль хүртсэн бахдам сайхан амжилт гаргасанд талархаж, Үндэсний Паралимпын хорооны үйл ажиллагаанд, тухайлбал Пара спортын шинэ төрлүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж,  Япон улсад 30 гаруй жил ажиллаж амьдарч байгаа Өвөр Монголын Өөртөө Засах орны иргэн, Японы Шёовагийн эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор /өөрөө нэрээ бичихийг хүсээгүй учир нэр оруулаагүй болно / эрхэм 99999 иенийн сэтгэлийн хандив өргөсөнийг  Монгол Улсаас Япон улсад суугаа элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Октябрын Цэрэнжаргал биечлэн уламжилж, өнөөдөр Монголын үндэсний Паралимпын хорооны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Даваагийн Нямхүүд гардуулан өглөө.

Энэ үеэр Монголын Үндэсний Паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү Монголын баг тамирчдыг дэмжсэн Монгол угсаатан эрхэмд халуун  талархал илэрхийлээд, Паралимпын багаа дэмжиж байгаа болон дэмжлэг үзүүлэх хүсэлтэй олон хүн бий. Тэднийхээ дэмжлэгийг бид хүлээн авах болно. Тийм ч учраас Үндэсний Паралимпын тамирчдаа дэмжихийг уриалж байна.Та бүхний хандив тусламжийг Монгол Улсад Пара спортын шинэ төрлүүдийг хөгжүүлэхэд бүрэн дүүрэн, ил тод байдлаар зарцуулна гэж онцоллоо. Пара спортыг дэмжиж ажиллах, сэтгэлийн хандив өргөх хүсэлтэй ард иргэд, хувь хүмүүс, байгуулагууд Монголын Үндэсний Паралимпын хорооны Худалдаа хөгжлийн банкны 499254382 тоот дансанд хандиваа өргөхөд нээлттэй юм.

Д.Батжаргал

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.80.66) 2021 оны 09 сарын 05

идчихгүй шиг яг зориуллатын дагуу зарцуулаарай сэтгэлийн дэм гэдэг агуу юм даа

1  |  0
ESUIGEN(197.210.28.157) 2021 оны 09 сарын 05

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх

0  |  0

Top