Хоёр настай дүүгээ зэрлэгээр хөнөөсөн хүүгийн БОДИТ ТҮҮХ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 06

14 настай америк хүү супермаркетаас талх хулгайлсан хэргээр шүүгдсэн талаар цахимаар хэсэг шуугисан. Тэгвэл уг мэдээлэл дээрх зураг огт өөр хүнийх. Зураг дээрх хүү бол талх хулгайлсан бус гэмт хэрэг үйлдэж, 13 настайдаа бүх насаараа хоригдох ял сонссон Кристиан Фернандес. Түүний талаарх үнэн бодит мэдээллийг хүргэе.

Кристиан ядуу тарчиг гэр бүлд төрсөн бөгөөд хүүг төрөхөд аав нь 25 настай, ээж нь 12 настай байжээ. Хүү жинхэнэ тамд өссөн гэдэг. Өсвөр насандаа хүүхэдтэй болсон ээж нь эмээтэйгээ хамт мансууруулах бодис хэрэглэж, хүүгээ үл тооно. Аав нь ээжид нь бэлгийн дарамт учруулсан хэргээр 10 жилийн тэнсэн харгалзах ял сонсжээ. Кристианыг үеэл ах нь байнга хүчирхийлдэг байв. Ээжтэй нь хамт амьдрах болсон эрэгтэй Кристианыг байнга зодож, мансууруулах бодис хэрэглэдэг байсан аж. Тэр сүүлд нь амиа хорложээ.

Харгислал дунд өссөн хүү нүдэндээ хүнд гэмтэл авч байжээ. Нэгэн удаа тэр хоёр настай дүүтэйгээ тоглож байгаад /тоглоомоо хэтрүүлсэн гэж өөрөө ярьдаг/ номын шүүгээ рүү толгойгоор нь мөргүүлж аминд нь хүрсэн байна. Цагдаа нар хэргийн газарт ирэхэд хоёр настай Дэвид Галаррагагийн толгой хэд хэдэн газартаа хагарсан байжээ.

Түүнчлэн мөрдлөгийн явцад Кристиан таван настай үеэл дүүгээ байнга хүчирхийлдэг байсан нь тогтоогдсон байна. Бусад хэд хэдэн хэрэг хүү дээр нэмэгджээ.

2011 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Фернандесын хувьд эрх чөлөөтэй явах сүүлчийн өдөр нь байв. АНУ-д хамгийн залуудаа бүх насаараа хоригдох ял сонссон Кристиан Фернандесыг сэтгэлзүйч нар засрах боломжгүй гэж дүгнэжээ. Түүнийг хүрээлж байсан бүхий л харгислалын улмаас хүүгийн сэтгэлзүй засаршгүйгээр гэмтсэн бөгөөд түүний дотор алуурчин “амьдарч” байгаа аж.

Цагдаа нар Кристианы ээжийг нь мөн баривчлан хорьжээ. Түүнд 30 жилийн ял оноохоор төлөвлөсөн байна. Тэрбээр толгой нь хагарсан хоёр настай хүүгийнхээ дэргэд 4 цагийн турш интернэт ухаж, хүүхдийн тархи хөдөлсөн бол яах талаар мэдээлэл хайж суужээ. Хүү амьсгал хураасныг мэдээд бүсгүй өөрөө цагдаад дуудлага өгсөн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2021 оны 09 сарын 07

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 52 48 39 19

0  |  0
Top