Олимпын медальт бөх шагналын байраа багшдаа бэлэглэжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 06

Украины чөлөөт бөхийн тамирчин Ирина Коляденко өнгөрсөн Токиогийн олимпын наадамд хүрэл медаль хүртсэн. Түүний медалийг мялааж, Киев мужийн захиргаанаас түүнд төрөлх хот Ирпеньд нь байр бэлэглэсэн юм. Харин Ирина байраа дасгалжуулагчдаа өгөхөөр шийджээ.

Коляденко “Миний амьдралд маш чухал үйл явдал тохиолдлоо. Киев мужийн захирагч  Володин Василий Геннадьевич надад байрны түлхүүр гардуулан өглөө. Төрсөн хотод маань шүү. Надад маш чухал явдал. Би амьдралдаа өөрийн байртай байж үзээгүй. Өөрийн гэсэн байртай болох нь олимпын медаль авахтай л ижилхэн амьдралын минь том мөрөөдөл байлаа. Харин одоо би төрөлх хотдоо нэг өрөө байрны түлхүүр бариад зогсож байна. Маргааш ч нүүгээд орж болно. Гэхдээ миний энэ бүх амжилтын ар талд нэг хүн бий. Энэ бол миний багш дасгалжуулагч Владимир Яременко юм. Бид хоёр найман жил хамтран ажилласан. Тэр зөвхөн дасгалжуулагч төдий биш энэ бүх хугацаанд үргэлж хажууд минь байж, жаргал зовлонг минь хуваалцсан хүн. Багшид минь хүнд хэцүү үе зөндөө байсан. Гэвч надад мөнгө илүүчлэн, хувцас хүртэл худалдан авч өгдөг байлаа. Багшийн гэргий болон бяцхан охин Татьяна нь түүнийг олон сар өдрөөр хардаггүй. Яагаад гэвэл багш цугларалт дээр надтай бэлтгэл хийж байдаг. Хувийн амьдралаа орхисон багш маань өөрөө ч орон сууц, байргүй. Энэ олимпын медалийн төлөө багш минь үнэхээр амьдралаа ч орхисон доо. Манай улсад харамсалтай нь тамирчдад шагнал гардуулаад дасгалжуулагч нарыг орхих юм. Би багшдаа баярлалаа гэж хэлээд шагналын байраа түүнд бэлэглэж байна. Украины Гавьяат дасгалжуулагч Владимир Васильевич Яременко. Та энэ байрыг авах эрхтэй. Харин би үргэлжлүүлэн мөрөөдлөө биелүүлэх аяндаа гарна. Та хуучин шигээ л дэмжиж туслаарай” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(172.70.147.71) 2021 оны 09 сарын 08

Saihan setgeltei ohinii uils ni ulam oodrog bur deeshee baig. Burhan orshoog.

0  |  0
Мөнхжаргал(66.181.182.32) 2021 оны 09 сарын 06

Манай тамирчид ингэхгүй дээ

1  |  0
Анхаа(103.229.121.3) 2021 оны 09 сарын 06

Манай тамирчид хөлдүү,дээр нь дарга нар дагуулж гүйгээд хэн ч биш болгодог шүү дээ!

0  |  1
Zochin(202.126.89.105) 2021 оны 09 сарын 06

1  |  0
Зочин(66.181.161.56) 2021 оны 09 сарын 06

Тиимээ .мундаг охин

2  |  0
Top