Японы сүмо бөхийн холбооны хэвлэл, мэдээлэл хариуцсан ояката Шибатаяма өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр коронавирусний халдвар илэрсэн Миягино дэвжээний бүх бөхчүүдийг Намрын тэмцээнд барилдуулахгүй шийдвэр гарсныг дуулгалаа.
Энэ сарын 1-нд тус дэвжээний шинэ жюүрёо Хокүсэйхогийн шинжилгээний хариу эерэг гарсан. Үүний дараа ёкозүна Хакүхо тэргүүтэй Миягино дэвжээний бөхчүүдийг PCR шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан. Харин энэ сарын 5-нд болсон холбооны бүх ажилтны шинжилгээгээр Миягино дэвжээний бас нэгэн бөх халдвартай нь илэрсэн тул ийм шийдвэр гаргах болжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард их аварга Хакүхо халдвар авч, Миягино дэвжээний бөхчүүд Нэгдүгээр сарын тэмцээнд оролцоогүй. Ийнхүү тус дэвжээ энэ жил хоёр дахь удаагаа башёд барилдахгүй болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 52 48 39 19