Олимпын аварга Гейбл Стивсон мэргэжлийн бөхөд орлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Токиогийн олимпын чөлөөт бөхийн 125 кг-ийн жингийн аварга, АНУ-ын бөх Гейбл Стивсон мэргэжлийн бөхийн WWE холбоотой гэрээ байгууллаа.

Гейбл эртнээс мэргэжлийн бөхийн од болох мөрөөдөлтэй гэж ярьж байсан бөгөөд твиттер хуудсаараа дамжуулан, гэрээ байгуулнаа зарласан байна.

Токиогийн олимпод түрүүлж, Үндэсний баатар болсон тэрээр мэргэжлийн бөхийн WWE, холимог тулааны UFC холбоотой хэлэлцээр хийсний эцэст мэргэжлийн бөхийг нь сонгожээ. Ийнхүү ирээдүйтэй сайн бөх 21-хэн настайдаа их спортоо орхилоо.

Гейбл Стивсон олимпын алтан медалиас гадна 2021 оны Панамерикийн аварга, идэрчүүдийн дэлхийн хошой аварга (2015-2016), 2017 оны залуучуудын дэлхийн аварга.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kk(66.181.161.7) 2021 оны 09 сарын 07

Teneg sda

0  |  0
Top