АНУ-ын чөлөөт бөхийн шигшээ баг ирэх сарын 2-10-нд Норвегийн Ослод болох ДАШТ-д шилдэг тамирчдаа илгээхээр шийдвэрлэжээ.
АНУ-ын баг Токиогийн олимпод 9 медаль авсан. Сонгомол барилдааныхан медальгүй хоцорсон бол эрэгтэй чөлөөт бөх (2 алт, 1 мөнгө, 2 хүрэл), эмэгтэйчүүд (1 алт, 1 мөнгө, 2 хүрэл) амжилттай оролцсон.
Team USA-д бичсэнээр Ослогийн дэвжээнд Токиогийн олимпын 9 медальтнаас найм нь барилдах юм. Мэргэжлийн бөхөд шилжсэн хүнд жингийн Гейбл Стивсон чөлөөт бөхөөс зодог тайлаад байгаа билээ.
АНУ-ын шигшээ баг
Эрэгтэй чөлөөт бөх
Томас Гилман (57 кг / Токио олимп хүрэл), Кайл Дэйк (74 кг / Токио олимп хүрэл), Дэвид Тейлор (86 кг / Токио олимп алт), Кайл Снайдер (97 кг / Токио олимп мөнгө)
Эмэгтэй чөлөөт бөх
Сара Хильдебрандт (50 кг / Токио олимп хүрэл), Хелен Марулис (57 кг / Токио олимп хүрэл), Тамира Менса (68 кг / Токио олимп алт), Аделайн Грей (76 кг / Токио олимп мөнгө).
Үлдсэн жингийн бөхчүүдийг энэ сарын 11-12-нд Линкольнд болох сонгон шалгаруулалтаар сонгох юм.
Сэтгэгдэл ( 0 )