Японы жүдоч, Токиогийн олимпын аварга Абэ Үта Японы TBS телевизийн нэвтрүүлэгт оролцож, ирээдүйн төлөвлөгөөгөө ярилаа.
Абэ Үта “Ахтайгаа хамт олимпын аварга болно гэж эртнээс ярьж, амлаж байснаа биелүүлж чадсан тул сэтгэл амарсан. Одоо тайван сайхан амарч байна. Эмэгтэй хүн тул гангалахыг хүсэлгүй яах вэ. Гэхдээ интернэтээр загвар өмсөгчдийн өмссөн, үзүүлсэн хувцсыг захиалаад өмсөхөөр огт таардаггүй, мөр нь жижигдээд байдаг. Ирээдүйн төлөвлөгөө гэвэл 25 нас хүрээд хуримаа хийнэ. Би одоо 21 настай тул 2024 оны Парисын олимпын дараа гэсэн үг. 18 настайдаа л ингэж төлөвлөсөн болохоор ямар ч эргэлзэх зүйлгүй Парисын олимпын дараа зодог тайлж, гэрбүлдээ цагаа зарцуулна” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )