Токиогийн олимпын хүрэл медальт, Украины 20 настай жүдоч Белодед сэтгүүлч Маша Ефросининад ярилцлага өгөхдөө Италийн жүдоч, олимпын аварга Фабио Базилегаас яагаад салсан талаараа ярьжээ. Тэд анх танилцах үед Дарья 17 настай охин байсан бол Базиле 23 настай, од тамирчин байсан юм.
Дарья Белодед “Надад Фабио яг өөрөө биш түүний дүр, имиж нь таалагдсан гэхэд болно. Маш их таалагдсан. Бид Испанид болсон цугларалтын үеэр ойр дотно танилцсан. Диско болж, бүх жүдочид цугларлаа. Фабио надад анхаарал тавиад л, харилцах гэж оролдоод л. Харин би дөнгөж 17 настай охин. Эрчүүдтэй хэрхэн харилцахаа мэдэхгүй. Хэсэг юм яриад л би яваад өгсөн. Өөрийг нь тоогоогүй нь сайхан залуугийн шарыг хөдөлгөсөн байж магадгүй. Тэр надад мэссэж бичиж эхэлсэн. Бусад эмэгтэйчүүд шиг түүнийг дагаж гүйгээд, зүүгдээд байгаагүй минь түүнд таалагдсан гэсэн. Олон нийтийн сүлжээгээр харилцдаг байж байгаад уулздаг болсон. Балчир байсан болохоор би Базилег өөртөө дурласан эсэхийг ойлгохгүй байв. Харин надад тэр таалагдаж байсан. Би түүнд татагдсан. Гэхдээ ховорхон уулздаг байлаа. Сард нэг удаа тэр ирнэ. Харин дараа нь би энэ бол дурлал биш зүгээр шохоорхол гэдгийг ойлгосон юм. Хамт байхад нэг л эвгүй, тухгүй болоод ирсэн. Дээр нь би тэр үед спортыг амьдралынхаа тэргүүн зорилго болгосон байсан. Тэр үед спорт, дурлал хоёрын нэгийг сонго гэсэн бол би спортоо л сонгох байсан. Фабио надад дурлачихсан, байнга уулзах гээд л. Харин би бэлтгэлтэй, завгүй гэсээр салах шийдвэр гаргасан. Салсны дараа надаас илүү түүнд хүнд байсан. Нэг жил үерхээд салсан. Гэхдээ одоо бид нөхөрсөг харилцаатай” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )