Азийн залуучуудын 3-р наадам ирэх арваннэгдүгээр сарын 20-28-нд Хятадын өмнөд хэсгийн Шантоу хотноо болох байсан. Гэвч коронавирусийн цар тахал аюул занал учруулсан хэвээр байгаа тул наадмыг нэг жилээр хойшлуулж, 2022 оны арванхоёрдугаар сард явуулах шийдвэрийг Азийн олимпын зөвлөл, Хятадын ҮОХ, наадмын зохион байгуулах хорооноос гаргасан байна. Гэхдээ наадмын албан ёсны нэр нь “Шантоу-2021” хэвээр байх юм.
Тус наадамд Азийн олимпын зөвлөлийн гишүүн 45 орны 2500 тамирчин спортын 18 төрөлд өрсөлдөх болно. Манай залуу тамирчид 2009 онд Сингапурт зохиогдсон анхны наадамд 27 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон ч хараахан медаль авч чадаагүй. Харин 2013 онд Нанжинд зохиогдсон удаах наадамд 65 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, гурван хүрэл медальтай ирж байв.
Сэтгэгдэл ( 0 )