Монголын шилдэг жүдочдын нэг Д.Амартүвшин Германы Бундеслигийн Hamburger Judo-Team багт барилдах болжээ.
Амраа фэйсбүүк хуудсаараа “Германы Бундеслигт Хамбург багийн 60 кг-ийг төлөөлж барилдахаар урилгаар ирлээ. Тэмцээн уралдаанд явахад туслаж дэмждэг Монголын Жүдо бөхийн холбоо, ҮШБаг, багш дасгалжуулагчид, ХХЕГ Хилчин спорт хороо, Наранмандал компани хамт олон болон найз нөхөд ахан дүүсдээ баярлаж явдагаа илэрхийлье” гэж бичсэн байлаа.
Бундеслиг хоёр дивизионтой бөгөөд Хамбург баг дөрвөн удаа түрүүлж байжээ. Hamburger Judo-Team баг 50 жүдочтой. 60 кг-д Д.Амартүвшингээс гадна Германы Мориц Плафки, Азербайжаны Туран Байрамов, Киргизийн Отар Бестаев, АНУ-ын Брэндон Чан, Гүржийн Лухуми Чхвимиани, ОХУ-ын Шахават Гажиев, Украины Кирил Самотуг нар тус багт барилддаг.
Сэтгэгдэл ( 0 )