ОУОХ-ны тэргүүн Томас Бах “БНАСАУ-ын ҮОХ-г 2022 оны эцэс хүртэл тэмцээн уралдаанд оролцуулахгүй” гэж мэдэгдлээ.
Бах “Токиогийн олимпын наадамд оролцоогүй цорын ганц ҮОХ бол Хойд Солонгосын ҮОХ байсан. Энэ бол Олимпын хартийг зөрчсөн хэрэг. Тиймээс бид Хойд Солонгосын Олимпын хорооны эрхийг 2022 он дуустал хассан” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.
Мөн тус улсын ҮОх-нд санхүү, эдийн засгийн тусламж үзүүлэхгүй болжээ. Гэхдээ Хойд Солонгосын тамирчид Бээжингийн олимпод оролцохыг хүсвэл ОУОХ-ны далбаан дор оролцуулах гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )