Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Токио олимпын медальтнууд

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос өнөөдөр ДАШТ-д (10-р сарын 2-10, Осло. Норвеги) зодоглох бөхчүүдийн урьдчилсан мэдүүлгийг зарласан. Мэдүүлэгт Токиогийн олимпын 30 медальтан багтсанаас зургаа нь олимпын аварга байна.

Зургаан олимпын аварга нь чөлөөт бөхийн ОХУ-ын Абдулрашид Садулаев, Дэвид Тэйлор (АНУ, 86 кг), Тамира Сток Менса (АНУ, 68 кг), сонгомол барилдааны Муса Евлоев (ОХУ, 97 кг), Мухаммадреза Гераи (Иран, 67 кг), Луис Санчез Орта (Куба, 60 кг, ДАШТ-д 63-д барилдана) нар юм.

Чөлөөт бөхийн 97 кг-д Токиогийн олимпын медальт гурван бөх барилдана. Кайл Снайдер (АНУ) Садулаеваас хариугаа авахыг хүсч байгаа бол Италийн куба бөх Коньедо Руано мөн оролцохоор болжээ. 86 кг-д Ираны Хассан Язданишариати, АНУ-ын Дэвид Тэйлор, ОХУ-ын Артур Найфонов нар өрсөлдөнө. 125 кг-д олимпын аварга Гейбл Дан Стивсон мэргэжлийн бөхөд шилжсэн тул Ослод очихгүй. 79 кг-д 2012 оны олимпын аварга Жордан Барроуз барилдана.

ДАШТ-д оролцох Токиогийн олимпын медальтнууд

Чөлөөт бөх эрэгтэй

57 кг. Томас Гилман (АНУ) – хүрэл медаль

74 кг. Кайл Дейк (АНУ) – олимпын аварга

79 кг. Магомедхабиб Кадимагомедов (Беларусь) – 74 кг-ийн хүрэл медаль

79 кг. Бекзод Абдурахмонов (Узбекистан) – 74 кг-ийн хүрэл медаль

86 кг. Дэвид Тэйлор (АНУ) – олимпын аварга

86 кг. Хассан Язданишариати (Иран) – мөнгөн медаль

86 кг. Артур Найфонов (ОХУ) – хүрэл медаль

97 кг. Абдулрашид Садулаев (ОХУ) – олимпын аварга

97 кг. Кайл Снайдер (АНУ) – мөнгөн медаль

97 кг. Абрахам Коньедо Руано (Итали) – хүрэл медаль

125 кг. Гено Петриашвили (Гүрж) – мөнгөн медаль

125 кг. Амир Заре (Иран) – хүрэл медаль

125 кг. Таха Акгюль (Турк) – хүрэл медаль

Сонгомол барилдаан

63 кг. Луис Орта Санчез (Куба) – 60 кг-ийн олимпын аварга

67 кг. Мохаммадреза Гераи (Иран) – олимпын аварга

82 кг. Рафиг Гусейноов (Азербайжан) – 77 кг-ийн хүрэл медаль

87 кг. Зураби Датунашвили (Серби) – хүрэл медаль

97 кг. Муса Евлоев (ОХУ) – олимпын аварга

130 кг. Якоб Кажая (Гүрж) – мөнгөн медаль

130 кг. Сергей Семенов (ОХУ) – хүрэл медаль

130 кг. Риза Кайялп (Турк) – хүрэл медаль

Чөлөөт бөх эмэгтэй

50 кг. Сара Хильдебрандт (АНУ) – хүрэл медаль

53 кг. Б.Болортуяа (Монгол) – хүрэл медаль

57 кг. Хелен Марулис (АНУ) – хүрэл медаль

57 кг. Эвелина Николова (Болгар) – хүрэл медаль

62 кг. Айсулуу Тынибекрва (Кыргызстан) – мөнгөн медаль

68 кг. Тамыра Сток Менса (АНУ) – олимпын аварга

68 кг. Блессинг Оборудуду (Нигер) – мөнгөн медаль

68 кг. Мерим Жуманазарова (Кыргызстан) – хүрэл медаль

76 кг. Аделин Грей (АНУ) – мөнгөн медаль

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top