ОХУ-ын олимпын медальтнууд Путинтэй уулзахын өмнө карантинд сууж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 11-нд Токиогийн олимпоос медаль хүртсэн тамирчидтай уулзана. Ерөнхийлөгчтэй уулзах тамирчид, дасгалжуулагч нар одоо долоо хоногийн карантинд сууж байгаа юм. Олимпын аваргууд Москва хотын Президент-Отель зочид буудалд карантилагдсан бол медальтнууд Новогорскийн олимпын баазад байна.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков “Хөл хорионы дэглэм 2020 оны есдүгээр сараас хойш үйлчилж байгаа. Ерөнхийлөгчтэй уулзах хүн болгон 7 хоногийн карантинд суух ёстой. Зарим хүн 14 хоног, зарим нь долоо хоног хөл хорионд орно. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Армений Ерөнхий сайд Никол Пашинян Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахын өмнө өөрийгөө тусгаарлаж байсан. Вакцин хийлгэсэн, ковид тусаад эдгэсэн хүн байсан ч ялгаагүй” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Тамирчид өрөөнөөсөө шаардлаггүй үед гарч болохгүй, биеийн байдлаа байнга илтгэхээс гадна архи, дарс хэрэглэж болохгүй. Мөн эсрэг биет болон PCR шинжилгээ хоёр хоногт нэг удаа өгч байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top