Азийн олимпын зөвлөл БНАСАУ-ын эрхийг түр түдгэлзүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

ОУОХ-ноос Токиогийн олимпод баг тамирчдаа илгээгээгүй БНАСАУ-ын ҮОХ-ны эрхийг 2022 он дуустал түр түдгэлзүүлсэн. Ингэснээр Умард Солонгосын тамирчид ирэх хоёрдугаар сард зохиогдох Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох эрхгүй болоод байв.

Тэгвэл Азийн олимпын зөвлөл ОУОХ-ны шийдвэрийг бүрэн дэмжихээ илэрхийлж, тус улсын ҮОХ-ны эрхийг мөн 2022 он дуустал түдгэлзүүлэхээр боллоо. Энэ хугацаанд тус улс Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулах бүх төрлийн наадам, арга хэмжээнд оролцох эрхгүй болж байна. Ирэх жилийн есдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн наадамд Умард Солонгосын тамирчид оролцож чадахгүй нь ийн тодорхой болов.

МҮОХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top