Өнгөрсөн Токиогийн олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнд ирсэн ч Израилын тамирчинтай барилдахаас татгалзан, нутаг буцсан Алжирийн жүдоч Фатхи Нуриний барилдах эрхийг хассан байна. Олон улсын жүдо бөхийн холбооноос Фатхи болон түүний дасгалжуулагч Амар Бенихлеф нарын тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь 10 жилээр хасжээ.
Фатхи Нурин Токиод эхний тойрогт Израилын бөхтэй таараад “Бид олимпын наадамд оролцох гэж олон жил бэлтгэсэн. Гэхдээ Палестины асуудал олимпоос илүү чухал. Сугалаагаа хараад шоконд орлоо. Би олимпыг орхиж байна. Учир нь гараа бузарламааргүй байна” гэж мэдэгдэж байсан юм.
Фатхи Нурин 30 настай. 73 кг-ийн жинд Африкийн аврагаар гурван удаа тодорч байсан. Одоо дэлхийн чансааны 33-т бичигдэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 5 )
А.Бенихлеф сайн бөх байлаа.\n
Yadag haltaisan har sarmagchin be. Hehe
ОУЖБХ Моллай шиг боломж олго л доо.
АНУ допингоор дарамтлаж байхад эд ингэж хаях нь зөв
Угаасаа барахгүй ЛАЛар байж, спортыг улс төр, шашинтай хольдог бүдүүлгүүд