Токиогийн олимпын жүдо бөхийн 70 кг-ийн жингийн аварга Чизүрү Араи энэ сарын 10-нд зодог тайлснаа зарлаж, онлайн хэвлэлийн хурал хийлгэлээ.
Энэ жил 27 настай Чизүрү олимпын алтан медалиас гадна дэлхийн аваргын хос алтан медаль, Азийн АШТ-ий алт, IJF цуврал тэмцээний 10 алтан медалийн цуглуулгатай билээ.
Чизүрү Арай хэвлэлийн хурал дээр “Токио олимпын дараа зодог тайлж, хоёр дахь шинэ амьдралдаа орох хүсэл төрж эхэлсэн. Тамирчны амьдралд амархан, хялбар зүйл нэг ч байгаагүй. Өгсөж уруудсаар өдий хүрлээ. Токио олимпын барилдаан бүрээ дурсан санаж явах болно. Хүнд хэцүү байсан ч их спортоос маш их үнэтэй туршлага хуримтлууллаа. Үэно Ёшиэ багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Цаашдаа багш шигээ дасгалжуулагч болохоор хичээнэ” гэж ярилаа.
Цаашдаа Мицүй Сүмотомо компанийн багтаа дасгалжуулагчаар ажиллах юм.
Сэтгэгдэл ( 0 )