В.Путин: Токио олимпын дүн хангалттай ч асуудал байсаар байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 11

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Биеийн тамир, спортын хөгжлийн зөвлөлийн хуралдаанд оролцож, Токиогийн олимпод ОХУ-ын багийн оролцсон байдлыг дүгнэлээ.

ОХУ-ын тамирчид Токиод 20 алт, 28 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэн нь Рио, Лондонгийн олимпоос илүү амжилт ч нийт медалийн тоогоор түүхэнд анх удаа тавдугаар байрт жагссан билээ.

В.Путин “Токиогийн олимпын үр дүнд нийтэд нь авч үзэхэд би сэтгэл хангалуун байгаа. Манай тамирчид Риогийн олимпоос 15 медаль илүү авсан. Гэхдээ маш сайн анхаарч үзэх ёстой асуудлууд байсаар байна. Манай тамирчид спортын зарим төрөлд анх удаагаа олимпын медаль авсангүй. Бүр хоёр олимп дараалан медаль аваагүй төрөл ч байна. Спортын долоон төрөлд бид олимпын эрх ч авч чадсангүй. Бейсбол, гольф зэрэг ОХУ-д хөгжөөгүй төрөлд эрх авч чадаагүйг ойлгож байгаа ч яагаад эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн баг олимпод оролцож чадахгүй байгаа нь гайхал төрүүлж байна” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top