БНАСАУ алсын зайн шинэ далавчит пуужин туршсан талаар Өмнөд Солонгосын “Ёнап” агентлаг мэдээллээ.
Туршилт энэ сарын 11, 12-ны өдрүүдэд амжилттай болжээ.
Өмнөд Солонгос өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-тай хамтран БНАСАУ-ын цэргийн идэвхжилийг ажиглаж байгаагаа мэдэгдсэн билээ. Гуравдугаар сарын 26-нд Хойд Солонгосын эрх баригчид шинэ тактикийн удирдлагатай пуужин туршсанаа мэдэгдсэн юм.
Энэ удаагийн туршилтыг Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны өндөр албан тушаалтнууд ажигласан байна.
Хойд Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагаас мэдээлснээр БНАСАУ таван жилийн төлөвлөгөөнийхөө гол зорилтыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой стратегийн зэвсэг болох алсын тусгалтай далавчит пуужин бүтээхээр сүүлийн хоёр жилийн хугацаанд амжилттай урагшилжээ.
Алсын тусгалтай шинэ далавчит пуужин нь Хойд Солонгосын нутаг дэвсгэр, усаар өнгөрөх замын дагуу 7580 секунд нисэж, 1500 км-ийн зайд байгаа оносон байна.
БНАСАУ чухал ач холбогдолтой стратегийн зэвсэг бүтээх зорилтынхоо хүрээнд мөн пуужингийн эд анги, хөдөлгүүр, удирдлага, чиглүүлэлтийн систем, цэнэгт хошуу зэрэг хэд хэдэн туршилтыг амжилттай хийжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Augaa yum aa