Огүрүма ояката: Хоошёорюү Аса ах шигээ барилддаг болох хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

Японы нийслэлд болж байгаа мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээний хоёр дахь өдөр маэгаширагийн манлай бөх Хоошёорюү анх удаагаа ёкозүна цолтонтой барилдлаа. Шинэ ёкозүна Тэрүнофүжи. Өмнөх өдөр нь озэки Шёодайг ялсан Хоошёорюү тачиай дээр бага зэрэг баруун зайлан, мавашины барьц авч чадсан ч юу ч хийж чадалгүй Тэрүнофүжид ёритаоши мэхээр ялагдсан.

Энэ талаар Огүрүма ояката “Хоошёорюү баруун барьц аваад зүүн урд мавашины барьц авах гэж хүссэн болов уу. Гэвч чадаагүй. Баруун мавашины барьцтайгаа мушгиж, шидэх гэж оролдохоос өөр юм хийж чадсангүй. Тэрүнофүжи ч юу гэж амар шидүүлэх билээ. Хүч, туршлага, арга мэх гээд бүх зүйлээр Тэрүнофүжи илт давамгайлсан барилдаан боллоо. Хоошёорюүд зөвлөхөд жин нэмж, бие бялдраа хөгжүүлсэн хойноо шидэх, тонгорох гэх мэт том мэх хийх хэрэгтэй. Бие бялдар нь гүйцэд тогтоогүй байхдаа элдэв мэх хийгээд байвал хүнд гэмтэх аюултай. Уг нь дээд зиндааны доод хэсэгт нэлээд барилдаж байж, дээшээ гарч ирсэн бол томчуудтай сайн барилдах байсан. Арай хурдан гараад ирлээ. Асашёорюү ахынхаа барилдааныг үзэж судлах шаардлагатай. Аса аварга тачиай дээр маш хүчтэй мөргөлдөж, өрсөлдөгчдөө дарамт үзүүлэхээс гадна цүппари сайн хийдэг байсан. Тийм болохоор ёкозүна болж чадсан. Харин Хоошёорюү хөл сайтай ч одоогийнх шигээ барилдаанаар бол томчуудыг үе үе унагаадаг, элдэвтэй бөх хэвээр дуусна. Аса ахынхаа хатуу ширүүн барилдаан, омог, сэтгэлийн хүчнээс суралцвал цол ахина” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hehe(124.158.68.139) 2021 оны 09 сарын 15

hoshoryu bol hoshoryu, teneg asashoryug duuraih shaardlaga bhgu

0  |  0
Top