Б.Болортуяа ОСЛО-2021 дэлхийн аваргыг зорихоор боллоо

2021 оны 09 сарын 14

Монголын чөлөөт бөхийн холбоо аравдугаар сарын 2-10-нд Норвегийн нийслэл Ослод болох ДАШТ-д оролцох баг тамирчдаа эмэгтэйчүүдийн 53 кг-аас бусад бүх жинд 10-аад хоногийн өмнө Батсүмбэрт болсон "Сорилго" тэмцээнээс сонгосон.

Тэгвэл 53 кг-ын жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа, "Сорилго"-д энэ жинд түрүүлсэн цэргийн дэлхийн аварга ОУХМ Ганбаатарын Отгонжаргал нарын халз барилдаан өнөөдөр "Хасу-Мегаватт" компанийн "Эко" спорт цогцолборт боллоо. Хэн ялсан нь Дэлхийн аваргыг зорих эрхтэй болох байсан энэхүү гал гарсан барилдаанд Б.Болортуяа хүчтэй өрсөлдөгчөө 6:6-гаар бүхэл онооны чанараар ялснаар Ослод зодоглохоор болов.

Монголын чөлөөт бөхийн холбоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн(172.69.252.142) 2021 оны 09 сарын 15

Болортуяа ч бай Отггонжаргал ч бай энэ жинд манайх бат медаль авах дэлхийд түс байгаа хоёр бөхтэй ганц жин дээ

0  |  0
Зочин(172.69.252.142) 2021 оны 09 сарын 14

ЭЗ хунд, тесев херенге асуудалтай уед челеетийн шалны алчуурууд гэртээ л хэвтэж байхгуй, заавпл ДАШТ гэж далжиганах хэрэг байгаа юм уу

0  |  0
Top