Майноүми: Удахгүй сүмо бөх озэкигүй болох нь

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

Японы мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээн Токио хотод гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Тэмцээнийг ёкозүна Тэрүнофүжи нэг ч унаагүй тэргүүлж байгаа билээ. Харин хоёр озэкигийн хувьд байдал хэцүү байна. Шёодай эхний өдөр унаж, дараа нь хоёр өдөр дараалан давсан ч өөртөй итгэлгүй хэмээн ихэд шүүмжлүүлж байгаа. Кадобан буюу энэ тэмцээнд найм давахгүй бол цолоо алдах Такакэйшёо гурав дараалан ялагдаад байна. Хүзүүний гэмтэл нь эдгээгүй байгаа тул найм давахад тун хэцүү болсон.

NHK телевизийн сүмо тайлбарлагч Майноүми “Такакэйшёогийн гэмтэл санаа зовоож байна. Ялагдсаных нь дараа харахад ер нь цайрсан байдалтай байна. Тачиай дээр хүчтэй мөргөлдөн, түлхэн дайрдаг барилдаантай бөх хүзүүгээ гэмтээнэ гэдэг урагш дайрах, битгий хэл барилдаж ч чадахгүй болно гэсэн үг. Мөргөлдөхөөр хүзүүгээ улам гэмтээнэ гэсэн айдас сэтгэлд нь байгаа. Шёодай гэмтэлгүй ч эхний өдөр Хоошёорюүд залуу бөх шиг л ялагдаж байна. Хэн нь озэки юм бол гэж гайхахаар. Энэ маягаараа сүмод удахгүй озэки цолтон алга болох байх” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hehe(124.158.68.139) 2021 оны 09 сарын 15

chiyomaru ozeki bolno

1  |  0
Top