Монголын шатрын холбооны ээлжит бус их хурал 9-р сарын 11-ний өдөр зохион байгуулагдаж, зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн.
Хурлаар Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн сонгууль болж, нэр дэвшигч Эрдэнэбаатарын Гурванбаатар нийт 171 төлөөлөгчдийн 70 илүү хувийн саналаар Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгч боллоо.
Шинэ ерөнхийлөгч Э.Гурванбаатар болон Удирдах Зөвлөлийн шинээр батлагдсан гишүүд анхны хурлаа зохион байгуулж, “Тамирчдын, дасгалжуулагчдын, бодлого бодогчдын, шүүгчдийн болон тэмцээн зохион байгуулах” зөвлөлүүдийг тус тус баталлаа.
Түүнчлэн, МШХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ОУ-ын шатрын Их мастер Алтан-Өлзийгийн Энхтуул томилогдсон байна.
Сэтгэгдэл ( 0 )