ОХУ-ын Тувагийн нийслэл Кызыл хотын хойд хэсэгт орших Догээ ууланд 9 метр өндөр Буддагийн хөшөө сүндэрлэн бослоо. Суурьтайгаа нийлээд 12 метр өндөр тус хөшөөг барих санаачилга анх 2008 онд Цеченлинг хийдээс гарч байжээ.
Шинэ Будда Кызыл хотын аль ч өнцгөөс харагдах бөгөөд ард түмний хандиваар ийнхүү босож байгаа юм.
Догээ уул нь тувачуудын дунд Гэгээн уул хэмээн алдаршсан, буддын шашинтнуудын мөргөл үйлддэг газар. 1002 метр өндөр. 2006 онд тус ууланд “Ум ма ни бад ми хум” гэсэн бичгийг чулуугаар өрж байсан түүхтэй. Чулууг будахад 500 кг цагаан будаг орсон гэх бөгөөд жил бүр шинэчлэн буддаг юм. Цагаан сарын Шинийн нэгэнд Кызыл хотынхон энэ ууландаа гарч, шинэ нарыг угтдаг заншилтай.
Сэтгэгдэл ( 0 )