Узбекистанд 29 настай жүдоч алуулжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

Узбекистаны нийслэл Ташкент хотод 29 настай жүдоч, самбо, кураш бөхийн дэлхийн аварга Камолиддин Расулов алуулсан байна. Расулов 2019 онд жүдо бөхийн Ташкентийн Гран При тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан юм.

Түүний амь насыг хохироосон хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Ш.Т гэгч нь мөн жүдоч бөгөөд Узбекистаны жүдо бөх, курашийн аварга гэнэ.  

Хэрэг энэ сарын 13-нд болжээ. Расулов өмнө нь хэрэгтэн этгээдэд Humo Trop витамин зарсан байсан бөгөөд Ш.Т витаминаас болж, бие нь муудсан тул уулзахыг шаардсан байна. Уулзаж ярилцах үеэр хоёр тамирчин маргалдаж, Ш.Т хэд хэдэн удаа хутгалснаас Расулов газар дээрээ амьсгал хураажээ.

Цагдаагийн газраас Ш.Т-г баривчилж, санаатайгаар хүний амь хохироосон хэрэгт шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top