Парисын олимпод ч AIBA-гийн эрхийг сэргээхгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 16

ОУОХ-ноос Олон улсын сонирхогчдын боксын (AIBA) холбооны үйл ажиллагаанд санаа зовниж байгаагаа илэрхийлж, байдал өөрчлөгдөхгүй бол 2024 оны Парисын олимпод ч тус холбооны эрхийг сэргээхгүй гэдгээ илэрхийллээ.

ОУОХ-ноос AIBA-гийн Ерөнхийлөгч Умар Кремлевт бичсэн захидалдаа “Олон улсын сонирхогчдын боксын холбоо 2019 онд Сахилга бат, ёс зүйн хороо байгуулсан нь нэг алхам урагшилсан хэрэг. Гэхдээ ОУОХ-нд тус холбооны сонгуулийн комиссын үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байна. Учир нь тус холбооны удирдлагад одоо болтол өөрчлөлт ороогүй, хэвээр байгаа. Бид профессор Хаасын бэлтгэж байгаа AIBA холбооны удирдлагын талаарх анализ, дэлгэрэнгүй тайланг 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр гарна гэж хүлээж байна. AIBA-д гаднын аудит оруулах хүсэлтэй байна” гэж бичжээ.

Мөн ОУОХ-нд сонирхогчдын боксын шүүлтийн талаар их гомдол ирж байгааг хэлээд аравдугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 6-нд Сербид явагдах ДАШТ-д шүүлт үнэн шударга явагдана гэдэгт эргэлзэж байгаагаа дурджээ.

Эцэст нь “Дээр дурдсан асуудлуудыг шийдэхгүй бол ОУОх-ноос 2024 оны Парисын олимпын наадамд ч AIBA холбоог оролцуулахгүй байх болно” гэж анхааруулсан байна.

ОУОХ-ноос 2019 онд AIBA холбооны гишүүнчлэлийг авлига, найрааны хэргээр зогсоосон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top