Токиогийн олимпын наадмын боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн шөвгийн наймд манай тамирчин Э.Цэндбаатарыг ялсан ОХУ-ын Альберт Батыргазиев олимпод түрүүлснийхээ дараа ОХУ, Дагестанд од болон хувираад байгаа.
Энэ сарын 11-нд Ерөнхийлөгч В.Путин олимпын медальтнуудыг хүлээн авахад Альберт “Найрамдлын одон"-гоор шагнуулжээ.
Шагнал авсныхаа дараа тэрээр “Би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины гараас Одон гардан авснаараа бахархаж байна. Одоо бид анд найзууд болсон. Олимпод манай сүлд дуулал эгшиглээгүй ч бид агуу том орныг төлөөлж байгаагаа мэдэж байсан. Эрхэм Ерөнхийлөгч та спортоор хичээллэдэг гэдгийг би мэднэ. Таныг боксын багийн бэлтгэлд оролцохыг урьж байна. Хэрэв тэгвэл бидэнд шинэ ялалт байгуулах сэтгэлийн эрч хүч өгөх юм” гэж хэлсэн юм.
Альберт Батыргазиев бэлтгэлдээ орсноо инстаграм хуудсаараа дамжуулан “Өнөөдөр би Москвад бэлтгэлдээ орохоор ирлээ. Эрчимтэй бэлтгэл хийж, гараагаа шинээр эхлэж байна” гэж зарласан байна.
Альберт мэргэжлийн бокст 3 тулалдсан. Олимпын дараа мэргэжлийн бокст шилжих байх гэж байсан ч 2024 оны Парисын олимпод оролцох төлөвлөгөөтэй гэнэ.
Сэтгэгдэл ( 8 )
Mundag tamirchin bna lee Tsendee tevcheer aldaad ylagdsan,olimpiin medal avah huvigvi amitan bna lee!hohino!
Луйвар гэх үү аз гэх үү
Itgel aldaagui snuu ene oros. Turuulne gdg Manai Tsendee yalsan bol gartsaagui turuulne gdgiig batalsan hurel mongo avsan bol tegeed martagdan
Ailiin huuhduud iim surhii.getel manaih......
Ailiin huuhduud iim surhii.getel manaih......
Ailiin huuhduud iim surhii.getel manaih......
Цэндээтэй хог хятад Dd чамайг давхар зодсон шт хог луухаанаа.
Shorootoi boh.tsendbaatar t 2 ue nalim nuduuleed avarga tee haha