Жан Беленюк Киевийн Оддын талбайд одтой боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 16

Украин улс өнгөрсөн Токиогийн олимпын наадмын медальт гурван тамирчныхаа нэрийг нийслэл Киев хотын Оддын талбайд мөнхөллөө.

Сонгомол барилдааны олимпын аварга Жан Беленюк, каратэгийн хүрэл медальт Станислав Горуна, чөлөөт бөхийн хүрэл медальт Ирина Коляденко нар тус талбайд өөрийн одтой боллоо.

Шагнал гардуулах ёслолын үеэр олимпын аварга, депутат Беленюк “Токиогийн олимпын наадам манай улсад нийтийн биеийн тамир хөгжихөд ихээхэн түлхэц болсон гэж найдаж байна. Ингэснээр дараа дараагийн олимпод Украины илүү олон тамирчин оролцох юм” гэж хэлсэн байна.

Оддын талбай нь 2001 онд байгуулагдсан. Украины салбар бүрийн алдартнуудын нэрийг одтой мөнхөлж, алдаршуулах зорилготой. Одоогийн байдлаар нийт 80 од байгаагаас 47-г нь тамирчид эзэмшдэг юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(172.69.252.142) 2021 оны 09 сарын 16

khunii ulan dor neree bichuulekh yamar saykhan baykh we dee ,

0  |  0
Top