Японы жүдо бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Иноүэ Косэй блогоороо дамжуулан, энэ сарын сүүлээр дасгалжуулагчийн ажлаа өгөх болсноо мэдэгдлээ.
Тэрээр блогдоо “Ажлаа хүлээн авсан 2012 оны арваннэгдүгээр сараас хойш 9 жил Японы эрэгтэйчүүдийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллалаа. Энэ сарыг дуусгаад, ажлаа өгөх хүсэлтийг минь Жүдогийн холбооноос зөвшөөрсөн. Японы жүдо бөхийн төлөө есөн жил хамт ажилласан, зүтгэсэн болон тусалж дэмжсэн бүх хүмүүст баярласнаа илэрхийлье. Энэ хугацаанд 2 олимп, 7 ДАШТ-д оролцлоо. Маш их юм сурч мэдэж, олон хүнтэй танилцан, уйлж, инээж, баярлаж, гунигласан амьдралын минь чухал есөн жил байлаа. Ажлаа өгөх болсондоо бага зэрэг гуниг төрж байгаа нь үнэн. Гэхдээ энд олж авсан туршлагаа өөр газарт, шинэ шатанд хэрэгжүүлж явах болно” гэж бичсэн байлаа.
Иноүэ Косэй Японы эрэгтэй жүдочид нэг ч алтан медаль авч чадаагүй Лондоны олимпын дараа эрэгтэй багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдсон. Түүний удирдсан баг 2016 оны Риогийн олимпод бүх долоон жинд медаль авсан бол 2021 оны Токиогийн наадамд эрэгтэйчүүд таван жинд алтан медаль авч, түүхэн амжилт тогтоосон юм.
Сэтгэгдэл ( 3 )
Парламентаддаа суухгүй нь ойлгомжтой
Jaahan haramsaltai ym
гадныхан ялангуяа япон тамирчид, дасгажуулагчид ийм даруухан, мундаг. манайхан хажууд нь арай л эрт сүгсэлзэх юм даа, гэхдээ манайхан давгүй шүү ер нь