Маэгаширагийн манлай бөх Хоошёорюү өнөөдөр өвчний улмаас Намрын тэмцээнийг орхилоо. Тацүнами дэвжээнээс Сүмо бөхийн холбоонд “Гүйлсэн булчирхайн үрэвслийн улмаас хоёр хоног гэртээ эмчлүүлэх шаардлагатай” гэсэн акт гаргаж өгсөн байна. Өнөөдөр түүнтэй барилдах байсан комүсүби Такаясү барилдалгүй нэг даваа авлаа.
Хоошёорюү тэмцээний эхний өдөр озэки Шёодайг ялсан ч ёкозүна Тэрүнофүжи, сэкивакэ Митакэүми, озэки Такакэйшёо нарт дараалан унаад байсан юм.
Шибатаяма оякатагийн мэдэгдсэнээр Хоошёорюү 38 хүртэл халуурсан тул PCR шинжилгээнд орж, хариу нь сөрөг гарчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хэнд хэрэгтэй гэж ийм балай юм нийтэлж байдаг байна аа, нэг сумоч евдее л биз, маньд ямар хамаа байна аа