“Хятадын тэргүүн Шин Жиньпин Ерөнхийлөгч В.Путинийг 2022 оны Өвлийн олимпод хүрэлцэн ирэхийг урьсныг Ерөнхийлөгч баяртайгаар хүлээн авсан. Орос, Хятадын тамирчид амжилттай сайн оролцоно гэж бид найдаж байна” гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров мэдээллээ.
Харин үүнд нэгэн саад гарч магадгүй байгаа нь Спортын арбитрийн шүүхээс (CAS) ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нар, Төрийн Думын депутат нарыг хоёр жил спортын том тэмцээн уралдаанд оролцохыг хориглосон байгаа.
Сэтгэгдэл ( 0 )