Кубын жүдоч, олимпын мөнгөн медальт (2012), дэлхийн аварга (2013), ДАШТ-ий хүрэл медаль, Панамерикийн АШТ-ий хошой аварга Аслей Гонсалес иргэншлээ сольж, Румыний шигшээ багийн нэрийн өмнөөс барилдах боллоо.
Энэ сарын 24-26-нд Загреб хотод болох Гран При тэмцээн түүний Румынийг төлөөлөх анхны тэмцээн байх юм.
Гэхдээ тэр өөрийн 90 кг жиндээ биш 100 кг-ын жинд барилдах болно.
Сэтгэгдэл ( 0 )