Бээжингийн өвлийн олимпын наадмыг Зохион байгуулах хорооноос наадмын албан ёсны уриаг танилцууллаа. Нийт 79 хувилбараас “Нэг ирээдүйн төлөө хамтдаа” уриаг сонгожээ.
Энэхүү уриа нь спортын амжилтаас гадна коронавирусний цар тахлыг хамтдаа даван туулна гэсэн утгатай.
Бээжин хотын дарга, Өвлийн олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Чэнь Цзинин Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө “Бид энэ уриа дэлхий дахины анхаарлыг олимпын наадамд хандуулж, цар тахлын үеийн спортын энэ том наадмыг амжилттайгаар хамтдаа зохион байгуулахын төлөө хүн төрөлхтнийг нэгтгэж чадна гэж үзсэн. Энх тайван, эв нэгдэл, хөгжил дэвшлийн төлөө, илүү сайн ирээдүйн төлөө хичээн ажиллацгаая” гэж ярьсан байна.
Бээжингийн олимпын наадам 2022 оны хоёрдугаар сарын 2-20-нд явагдана.
Сэтгэгдэл ( 1 )
Комунизмийн ялалтын төлөө хамтдаа