Энэ сарын 24-26-нд Хорватын нийслэлд болох Гран При тэмцээнээр жүдо бөхийн цуврал тэмцээнүүд эхэллээ. Энэ тэмцээн нь Токио олимпын дараахь хамгийн өндөр чансааны оноотой тэмцээн бөгөөд сүүлийн 2 жилд болж байгаа анхны Гран при тэмцээн юм. Олон улсын жүдо бөхийн холбооноос сүүлийн жил олимпын бэлтгэл болгон дандаа Их Дуулга тэмцээн зохион байгуулж байсан билээ.
ОХУ-ын жүдо бөхийн холбооноос Загреб Гран Прид оролцох багаа зарлалаа.
66 кг - Мастерс-2021 хүрэл медальт, Канкун Гран-при-2018 аварга Арам Григорян, Дэлхийн цувралын 5 тэмцээний аварга Абдула Абдулжалилов.
73 кг – Казаний Их Дуулга тэмцээний финалд өрсөлдсөн Махмадбек Махмадбеков, Аюб Хажалиев.
90 кг – Европын аваргын хошой хүрэл медальт, Гран При тэмцээний 3 удаагийн аварга Хусен Халмурзаев.
100 кг – 2019 оны Европын наадмын аварга, 2019 оны Екатеринбург Их Дуулга тэмцээний аварга Арман Адамян.
Эмэгтэй
48 кг – Евро-2021 хүрэл медальт, 2019 оны Ташкент Гран При тэмцээний аварга Сабина Гилязова.
52 кг – 2017 оны Европын АШТ-ий мөнгөн медальт, 2013 оны Циндао Гран При тэмцээний аварга Алеся Кузнецова.
78 кг – 2018 оны Анталья Гран При хүрэл медальт Нюргуяна Никифорова.
Тэмцээн 3 хоног үргэлжилнэ. 24-нд эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг-ийн барилдаантай. Бямба гараг буюу 25-нд эмэгтэй 63, 70 кг, эрэгтэй 73, 81 кг, Ням гарагт эмэгтэй 78, +78, эрэгтэй 90, 100, +100 кг-ийн барилдаантай.
Сэтгэгдэл ( 0 )