Ваканохана: Кирибаяма удаан барилдаж, ядраад байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Японы Токио хотод явагдаж байгаа сүмо бөхийн Намрын тэмцээний нэгэн онцлох бөхөөр манай Кирибаяма тодроод байгаа.

ABEMA телевизээс дээд зиндааны бөхчүүдийн барилдааны дундаж хугацааг гаргахад маэгаширагийн хоёр дахь бөх Кирибаяма нэг барилдаанд дунджаар 51,59 секунд зарцуулж байгаа нь тогтоогджээ. Харьцуулахад шинэ ёкозүна Тэрүнофүжигийн дундаж хугацаа 18,08 секунд байсан байна.
 

Кирибаяма Намрын тэмцээний эхний дөрвөн өдөр дараалан ялсан. Гурав дахь өдөр нь комүсүби Такаясүтэй бүтэн 3 минут барилдсан.

ABEMA-д сүмо тайлбарлаж байгаа ёкозүна асан Ваканохана “Миний үед хамгийн удаан барилддаг бөх нь Котоновака байлаа. Одоогийн Садогатакэ ояката. Дараа нь ёкозүна Мүсашимарүг нэрлэж болох юм. Өндөр, том биетэй бөхчүүд болохоор хөдлөхгүй бариад зогсчихдог. Удаан барилдах их зовлонтой. Гар, шуу бадайраад хөдлөхгүй болдог. Кирибаяма дөрөв дараалан ялснаасаа хойш гурав унасан нь түүний удаан барилдаж байгаатай холбоотой. Цуцаад, ядаргаа хуримтлагдаж байгаа нь тэр” гэж тайлбарласан байна.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top