Токио олимпын сонгомол барилдааны мөнгөн медальт, Киргизийн бөх Акжол Махмудов олимпын наадмын өмсгөлөө дуудлага худалдаагаар зарж, орлогоо буяны үйлст зарцуулсан байна.
Бишкек хотод болсон худалдаагаар түүний улаан өнгийн, аварга загасны зурагтай трико 6,5 мянган ам.долларын үнэ хүрсэн байна. Мөн дуудлага худалдаанд оролцсон бизнес эрхлэгчид, иргэд нийт 19.5 мянган долларын хандив өргөжээ.
Акжол Махмудов дуудлага худалдааны дараа хүнд өвчтэй Аруузат охины эмчилгээнд зориулан, 15 мянга 600 ам.доллар шилжүүлсэн байна.
Тэрээр “Өнөөдөр Аруузат охины аавд 15 мянга 600 ам.доллар шилжүүллээ. Энэ бол манай арга хэмжээнээс боссон мөнгөний 60 хувь нь. 30 хувийг би олон нийтийн “Апака” санд хандивлаж, үлдсэн 10 хувийг Ирвэс хамгаалах санд илгээсэн. Би багаасаа Олимпын алтан медаль авч, ард түмэндээ туслах мөрөөдөлтэй байсан. Олимпоос буцаж ирээд энэ ажилдаа ханцуй шамлан орлоо. Би сургууль, цэцэрлэг, сүм хийд, зам барьж, хүмүүст тусламаар байна. Өнөөдөр мөрөөдлөө биелүүлэх эхний алхмаа хийлээ” гэж бичсэн байлаа.
Сэтгэгдэл ( 0 )