Эмч нар тусламж үзүүлэхээс татгалзаж, ДАХИН НЭГ ХҮНИЙ АМИНД "хүрлээ"

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 21

Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэж заасан.

Энэ эрхийг Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулдаг. Тодруулбал, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэний гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг дээрх хуулиар зохицуулна гэж заажээ.

Харин энэ хуулийн заалтыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас эхлээд, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу яам, цаашлаад Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй.

Гэвч дээр дурдагдсан эрүүл мэндийн байгууллага, төр засаг үүргээ гүйцэтгээгүйгээс болоод монголчууд амьд явах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхээ эдлэж чадахгүй үхэж байна.

Зөвхөн сүүлийн гурван сарын хугацаанд гэхэд эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан 100 гаруй иргэний мэдээлэл бий.

Хамгийн сүүлд энэ оны долоодугаар сард коронавирусний халдвар авсан иргэн хоёрдугаар шатлалын эмнэлэг буюу дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандсан ч хүлээж аваагүйн улмаас “Энэрэл” эмнэлгийн хашаанд амьсгал хурааж байв.

Энэ явдлаас болоод эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ хариуцлага алдсан Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, НЭМГ-ын хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, "Энэрэл" эмнэлгийн дарга А.Амартүвшин нарыг ажлаас чөлөөлсөн тухай мэдээлж байсан.

Гэвч эдгээр хүмүүс өнөөдөр ч ажлаа хийсээр л яваа. Хариуцлага тооцлоо гэж сүржин зарлаад, эрдэнэт хүний амь нас эргээд эх, эцэг ахан дүүстээ ирэхгүй.

Хууль дүрмээ хэрэгжүүлдэггүй, үүрэг хариуцлагагүй хүмүүсийг өөгшүүлж, толгойг нь илж суугаа энэ байдал үргэлжилсээр хэдэн зуун хүний амь насаар тоологдож байна.

Эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, хэрхэн яаж хүний амь насанд “хүрдэг” талаар ганцхан жишээ энд бичье.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг буюу есдүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын иргэн, 40 настай иргэн Б гэгч гурван эмнэлэг дамжиж, алинаас нь ч тусламж авч чадалгүйгээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд /СЭМҮТ/ нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

Талийгаач нас барахынхаа өмнөх өдөр цагдаад саатуулагджээ. Түүнийг согтуурсан байна гэж үзээд, саатуулсан боловч архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, харин сэтгэцийн өөрчлөлттэй байж магадгүй байсан учраас Яаралтай түргэн тусламж дууджээ. Улмаар 103-ын эмч С өвчтөнийг үзээд тухайн иргэнийг авч явахаас татгалзаж, “Энэрэл” эмнэлэгт хүргэж өг гэсэн байна.

Харин өвчтөнийг “Энэрэл” эмнэлэгт хүргэхэд, тухайн өдөр жижүүрлэж байсан эмч Т “Манайх улаан бүс болсон. Зөвхөн ковид туссан хүмүүсийг л хүлээн авч байгаа” хэмээгээд мөн л эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй байна.

Ингээд СЭМҮТ-д хандахад, мөн жижүүр эмч Т нь өвчтөнийг үзээд, “Гэрийн хаяг тодорхойгүй, ар гэрийнхэн байхгүй хүнийг авахгүй” гээд явуулжээ. Бүх шатны эмнэлэгт өвчтөнийг хүлээж аваагүй учраас дуудлага хүлээж авсан цагдаад хүлээлгэж өгсөн байна. Харин дээрх цагдаагийн алба хаагч СЭМҮТ-д дахин хүсэлт гаргаснаар талийгаачийг хүлээж авчээ. Гэсэн ч эмнэлгийн тусламж нэгэнтээ оройтож, цаг хугацаа алдсанаас болоод тэрээр амьсгал хураасан байна.

Энэ бол салбарынхаа нэр хүндийг унагаасан, цаг наргүй хөдөлмөрмөрлөж байгаа олон олон эмч нарын хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн зарим эмч, эмнэлгийн ажилтнууд, нийслэлийн эрүүл мэндийн газар, яаралтай түргэн тусламжийнхан, эрүүл мэндийн яам нь ажлаа хийдэггүйг харуулсан ердөө ганцхан жишээ.

Ажил үүргээсээ зугтаж, бие бие рүүгээ буруугаа тохсон сэтгэлгүй мэргэжилтэн, эмнэлгийн удирдлага, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга цаашлаад Эрүүл мэндийн сайдаас эмнэлгийн тусламж авч чадалгүй хорвоог орхисон талийгаачдын, тэдний ар гэрийнхний өмнөөс хариуцлага нэхэж байгааг үүгээр уламжилъя.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.161.75) 2021 оны 09 сарын 25

Эрүүл мэндээ та өөрөө л хариуцахаас өөр аргагүй. . КОВИДООС ТА ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ Л ХАМГААЛАНА. ӨӨР ХЭН Ч БИШ. ХЭНД Ч БҮҮ НАЙД.\nӨвчтөн хариуцлагагүйгээс болж цаг алдсанд ӨӨРӨӨ Л БУРУУТАЙ.\nӨВЧТӨНД ЗОДУУЛЖ ХҮҮХДЭЭ АЛДСАН СУВИЛАГЧИЙГ ДУРСАХГҮЙ МӨРТЛӨӨ ӨВЧТӨНД ЯАГААД СҮЙПБОЛЖ СҮРЖИГНЭЭД

1  |  0
Зочин(66.181.161.75) 2021 оны 09 сарын 25

Эрүүл мэндээ та өөрөө л хариуцахаас өөр аргагүй. . КОВИДООС ТА ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ Л ХАМГААЛАНА. ӨӨР ХЭН Ч БИШ. ХЭНД Ч БҮҮ НАЙД.\nӨвчтөнөарийг хариуцлагагүйгээс болж цаг алдсанд ӨӨРӨӨ Л БУРУУТАЙ.\nӨВЧТӨНД ЗОДУУЛЖ ХҮҮХДЭЭ АЛДСАН СУВИЛАГЧИЙГ ДУРСАХГҮЙ МӨРТЛӨӨ ӨВЧТӨНД ЯАГААД СҮЙПБОЛЖ СҮРЖИГНЭЭД БАЫНАА

1  |  0
иргэн(66.181.161.75) 2021 оны 09 сарын 25

Та нар болилдоо. Сэтгэцийн өвчтэй хүнд зодуулж хүүхдээ алдсан сувилагч ээжийг ярихгүйм мөртлөө ингэж ярьж болохгүы шт. Сэтгэцийн өвчтэй хүн энгийнэмнэлэгт хэвтүүлвэлганц ажилагсад биш тэнд байгаа олон хүний амь насыг эрсдэлд оруулна. Өөрийнх нь ах дүү болохоор ингэж бичээ юу. АСРАН ХАМГААЛАГЧИД НЬ ХАРИУЦАХ ЁСТОЙ

0  |  0
иргэн(66.181.161.75) 2021 оны 09 сарын 25

Та нар болилдоо. Сэтгэцийн өвчтэй хүнд зодуулж хүүхдээ алдсан сувилагч ээжийг ярихгүйм мөртлөө ингэж ярьж болохгүы шт. Сэтгэцийн өвчтэй хүн энгийнэмнэлэгт хэвтүүлвэлганц ажилагсад биш тэнд байгаа олон хүний амь насыг эрсдэлд оруулна. Өөрийнх нь ах дүү болохоор ингэж бичээ юу. АСРАН ХАМГААЛАГЧИД НЬ ХАРИУЦАХ ЁСТОЙ

0  |  0
иргэн(66.181.180.224) 2021 оны 09 сарын 25

”Дижитал үндэстэн” болсон гэсэн нь худлаа болж байна уу

1  |  0
тйим шүү(202.21.124.4) 2021 оны 09 сарын 21

Бичиг баримтгүй хүмүүсийг амьд байхад нь гарын хээгээр нь хаягыг нь тодоройлж болдоггүй нас барсан хойно нь хээг нь авч хаяг утсаар нь мэдэгдэж байгааг ойлгохгүй юм.

1  |  0
Монгол иргэн(172.69.252.142) 2021 оны 09 сарын 21

Бичиг баримтгүй хүмүүсийг амьд байхад нь гарын хээгээр нь хаягыг нь тодоройлж болдоггүй нас барсан хойно нь хээг нь авч хаяг утсаар нь мэдэгдэж байгааг ойлгохгүй юм.Харвалт өгсөн ч юмуу сэтгэцийн өөрчилттэй хүн төөрчихсөн бдаг шүү дээ.

2  |  0
Монгол(172.69.252.142) 2021 оны 09 сарын 22

Улам ялзарчээ. Өөрийх нь ах дүү байсан бол жигтэйхэн юм болж эмчилгээнд авах байсан. Өмхийчүүл.

2  |  0
Zochin(192.82.74.179) 2021 оны 09 сарын 22

Ер нь тэгээд энэ эмч нарт бас учир байгаа шүү, бид л эмч нар бид л бүхнийг шийддэг чамайг би үзнэ гэвэл үзнэ үзэхгүй гэвэл үзэхгүй, эмчлэхгүй гэсэн хандлагатай байдаг болсон байна лээ, монгол улс эрүүл мэндийн даатгалыг хувийн даатгалын компаниуд руу шилжүүлж хувийн эмнэлгүүдэд даатгалаараа эмчилгээ хийлгэх цаг нэгэнт ирсэн, улсын эмнэлгийг хүлээснээс бараг зовлонгүйхэн үхэх зам сонгосон дээр болсон байа лээ...

3  |  0
иргэн(202.179.24.182) 2021 оны 09 сарын 21

энэ улсад эрдэнэт хүний амь өт хорхойноос долоон дор боллоо яана даа

1  |  0
зочин (172.69.252.140) 2021 оны 09 сарын 21

Дуудлагаар ирсэн эмч нь цус алдаж яаралтай тусламж хэрэгтэй байгаа хүнийг хувийн эмнэлэгт хүргэж өгөхгүй манай дарга нар зөвшөөрөхгүй гээд зам дээр хаяад явж байгааг юу гэх вэ Улсын эмнэлэг нь хүлээж авахгүй бөөн чирэгдэл хүнд суртал, яараад хувийн эмнэлэг бараадах болоод гуйгаад ч нэмэргүй загначихаад хаяад яваад өгч байгаа эмчид Хүн чанар гэж байна уу?

4  |  0
Зочин.(202.126.89.32) 2021 оны 09 сарын 25

Тэгээд дарга нар нь ямар буруутай юм. Наад хогийн эмч нартаа хариуцлага тооцож эрүү үүсгэхгүй бол байнга ингэж завхраад сурчихсан тэгээд дарга нар нь солигдоод үмхий новшнууд нь үлдээд хүмүүсийг хохироосоор л байншд

5  |  0
Зочин(139.5.218.143) 2021 оны 09 сарын 22

ажлаа хийж чадахгүй, хүнд суртал гаргаж байгаа ажилтнуудад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй! Уг нь ийм юман дээр л төр жинхэнэ төмөр нүүрээ харуулах хэрэгтэй

4  |  0
харамсалтай(172.69.252.136) 2021 оны 09 сарын 25

Хүмүүсээ амь амиа бодох болсон шүү. ХЭНД ч бүү найд. ӨӨРИЙНХӨӨ эрүүл мэндээ өөрөө л хариуцахаас өөр арга алга. КОВИДООС ТА өөрөө л хамгаал.

4  |  0
Зочин(172.69.252.138) 2021 оны 09 сарын 21

Гадуур явахдаа заавал биеийн байцаалт болон ар гэрийн хүмүүсээ хамт авч явж байхгүй бол гэнэт бие муудвал эмнэлэг хүлээж авдаггүй юм байна шүү

3  |  0
өө(202.21.124.4) 2021 оны 09 сарын 21

арай юм аа нээрээ. энэ хүмүүс тэгээд

3  |  0
зочин (172.69.252.136) 2021 оны 09 сарын 21

Харин тиймээ хүнд байна гээд хаяад явсан байсан шүү

3  |  2
иргэн(150.129.140.150) 2021 оны 09 сарын 25

Өөрөө өөрийгөө хамгаалж зөвхөн биеэ хамгаалжявж чадахгүй,Бэлэнчлэх, бусдаар гуйлган амьдрах гэдэг хүмүүс цагдаа, эмч нэрыг доош хийж муулахаа боль. өөрийгөө авч явж амьдарч чадахгүй хүн нийгэмд хэрэггүй шүү дээ. Энэ хүн хэний төлөө амьдраад байна аа.

4  |  6
Top