Чөлөөт бөх: Насаа дарсан бөхчүүдийн барилдах эрхийг хасна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 21

ОХУ-ын Спорт бөхийн холбоонд тамирчдын насаа дарах явдлын эсрэг тэмцэх тусгай комисс байгуулагджээ.

ОХУ-ын залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Абдусалам Гадисов инстаграм хуудсандаа “Та бүхэнд маш чухал мэдээ дамжуулья. Манай холбоонд тэмцээн уралдаанд насаа дарж ордог явдлыг таслан зогсоох комисс байгуулагдсан. Харамсалтай нь энэ асуудал маш олон жил оршин тогтносон. Харин одоо бидэнд үүнтэй тэмцэх боломж гарч ирсэн. Комиссын гол үүрэг нь өсвөр, залуучуудын тэмцээнд шударга өрсөлдөөн бий болгох. Насаа 2-4-өөр дарж, тэмцээнд оролцдог олон тамирчны мэдээлэл бидэнд ирсэн. Тийм болохоор тамирчин, дасгалжуулагч нарт цаашдаа төрсний гэрчилгээ, паспортоо үнэн зөв болгоорой гэж анхааруулья. Комиссоос бүх тамирчдад нэг сарын хугацаа өгч байна. Удахгүй Краснодарт УАШТ болно. Улсын аваргад түрүүлсэн, медаль авсан бүх тамирчны мэдээллийг төрсөн нутагт нь очиж шалгана шүү. Хэрэв насаа дарсан нь тогтоогдвол тамирчин, дасгалжуулагч хоёрын тэмцээнд орох эрхийг нэг жилээр хасна” гэж бичсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top