ОХУ-ын Боксын холбооноос энэ сарын 19-нд Токиогийн олимпоос медаль хүртсэн боксчдоо хүлээн авч уулзлаа.
Оросын боксчид олимпод зургаан медаль авсан. Боксын холбооноос алтан медаль хүртсэн Альберт Батыргазиевт (57 кг) 4 сая рубль, мөнгөн медалийн эзэн Муслим Гажимагомедовт (91 кг) 3 сая рубль, хүрэл медаль авсан Имам Хатаев (81 кг), Глеб Бакши (75 кг), Андрей Замковой (69 кг), Зенфира Магомедалиева (75 кг) нарт 2 сая рублийн шагнал олголоо.
Мөн тэдний хувийн багш нарыг тус бүр 1 сая рубль, Оросын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Виктор Фархутдиновыг 1 сая рублээр шагнасан байна.
Сэтгэгдэл ( 2 )
алт
Нөгөө муу новш чинь ганцаараа аль авчээ.