Ц.Энхтүвшин, “Таван цагариг”
Литвад болж буй футзалын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд дуусч , хасагдах шатанд тоглох 16 багийн нэр тодорлоо.
Футзалын дэлхийн 5 удаагийн аварга (1989, 1992,1996, 2008, 2012), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Бразил,
Дэлхийн хошой аварга (2000, 2004), ДАШТ-ий гурван мөнгө, хүрэл медальт Испани, 2016 оны дэлхийн аварга Аргентин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт ОХУ-ын хөлбөмбөгчид хэсгийн тоглолтод нэг ч оноо алдаагүй хэсгээ тэргүүлсэн.
ДАШТ-д анх удаагаа оролцож буй Венесуэлийн шигшээ баг хэсгийн тоглолтод хоёр хожиж, нэг тэнцээд шөвгийн 16-д шалгарлаа.
Манай Ази тивээс ДАШТ-д оролцож буй бүх багууд буюу Иран, Япон, Узбекистан, Тайланд, Вьетнамын шигшээ шилдэг 16-д үлдэв. ДАШТ-ий хүрэл медальт Ираны баг үнэхээр үзүүштэй, гоё тоглож байна. Тэд хэсэгтээ хоёр хожоод дэлхийн аварга Аргентиний багтай эн тэнцүү тоглож 1:2-оор ялагдан, хоёроор хэсгээсээ гарлаа. Мөн Узбекистан хэсэгтээ хоёрдугаарт бичигдсэн бол Тайланд, Вьетнам, Японы багууд гуравт орсон багуудаас үзүүлэлтээр шалгаран 16-д тоглох эрх авсан.
Есдүгээр сарын 22-ноос шилдэг 16 багийн хасагдах шатны тоглолт эхлэх бөгөөд Венесуэл-Марокко, Бразил-Япон, ОХУ-Вьетнам, Аргентин-Парагвай, Испани-Чех, Португал-Серб, Узбекистан-Иран, Казахстан-Тайланд гэсэн оноолтоор тоглоно. Эндээс харахад шилдэг наймд Ази тивийн хоёр баг үлдэх нь тодорхой харагдаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Вьетнам гэнэ уу, телегнууд тэгж их сайжирчихсан юм байх даа