Биатлоны дэлхийн аварга Антон Шипулин ОХУ-ын Төрийн Думын сонгуульд өрсөлдөж ялалт байгууллаа.
Антон Свердловск мужийн Серовын нэг мандаттай тойрогт Единая Россия намаас өрсөлдөж, сонгогчдын 40,63 хувийн саналаар сонгогдсон байна.
Түүний ард Коммунист намын Габбас Даутов (20,28%), Справедливая Россия намын төлөөлөгч Алексей Коровкин (12,24%) нар оржээ.
Шипулин 2018 оны 12 дугаар сард зодог тайлж, 2019 онд Төрийн Думын нөхөн сонгуулиар депутат болоод байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )