Светлана Журова: Тамирчид улс төрд орох нь буруу зүйл биш

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

ОХУ-д Төрийн Думын сонгууль болж өнгөрлөө. Хэдийгээр эцсийн дүн гараагүй байгаа ч маш олон алдарт тамирчин депутатаар сонгогдсон нь олны шүүмжлэлийг дагуулаад байгаа юм.

Турин-2006 олимпын аварга тэшүүрчин, 2007 оноос Төрийн Думд ажиллаж байгаа Светлана Журова сэтгүүлчидтэй энэ талаар саналаа хуваалцсан байна.
 


-Та Төрийн Думын Олон улсын харилцааны Байнгын хорооны дэд даргын алба хашдаг. Спорт, биеийн тамирын Байнгын хороонд орох бодол байхгүй юу?

-Би өөрийнхөө байнгын хороонд илүү хэрэгтэй гэж бодож байна.

-Одоогийн Төрийн Думд зодог тайлсан олон алдартай тамирчин байна. Тэд зорилгодоо хүрэхийн тулд цуцалтгүй хөдөлмөрлөж чаддаг хүмүүс. Гэхдээ парламентад хуульч, эдийн засагч, аж ахуйч хүмүүс хэрэгтэй, тамирчид хэрэггүй гэх яриаг олон сонсож байсан.

-Би санал нийлэхгүй байна. Спорт бидний амьдралд маш чухал үүрэгтэй, хэрэгтэй зүйл. Олимпын наадам эхлэхэд бүгд л үзээд суудаг шүү дээ. Тамирчид бид Спорт, эрүүл мэнд, эрүүл зөв амьдрал, спортын барилга байгууламж барих талаар цөөнгүй хууль баталсан. Энэ хуулийг салбараа сайн ойлгодог хүн л боловсруулж чадна. Төрийн Дум гэдэг зөвхөн хууль баталдаг газар биш мөн төлөөлөх байгууллага гэдгийг ойлгоорой. Бид парламентад спортоо, тэр дундаа хүүхдийн спортыг төлөөлдөг, ашиг сонирхлыг нь хамгаалдаг. Хүмүүс биднийг спортоос өөр боловсролгүй гэж бодоод байна. Бид зодог тайлсныхаа дараа их сургуульд сурж, давхар боловсрол эзэмшдэг. Жишээ нь, миний хоёр дахь мэргэжил бол эдийн засагч. Тамирчин гэхээр л бид насаараа тамирчин гэж дуудуулах ёсгүй биз дээ. Спорт бол бидний амьдралын нэгэн л хэсэг маань. Кавказад маш олон тамирчин депутат бий. Тэднийг маш их хүндэлдэг. Кавказад очоод яагаад тэднийг сонгосныг асуугаад үз дээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top