Олимпын 3, дэлхийн 10 удаагийн аварга, домогт хаалгач, ОХУ-ын Хоккейн холбооны Ерөнхийлөгч Владислав Третьяк Төрийн Думын сонгуульд өрсөлдөж, Ульяновск мужийн нэг мандаттай тойрогт ялалт байгууллаа.
Третьяк 2007 оноос хойш Төрийн Думд сонгогдон, ажиллаж байгаа.
Энэ удаагийн сонгуулийн ялалтынхаа талаар тэр сэтгүүлчдэд “Сонгууль болгон хэцүү өрсөлдөөнд явагддаг. Яг л мөсөн дээр хоккейн тэмцээнд орж байгаа мэт. Тийм болохоор ялалт болгондоо би баярладаг. Ульяновск мужийн төлөө маш их зүйл хийсэн болохоор өнөөдөр бүр онцгой баяртай байна. Мужийн иргэдийн өмнө хийсэн ажлынхаа тайланг тавихад зөндөө их байсан. Зөвхөн хоккейтой холбоотой ажлаа дурдахад энэ мужид би хоккейн 30 талбай барьсан. Эрүүл мэнд гэх мэт бусад салбарт ч олон зүйл хийсэн. Би тав дахь сонгуульдаа оролцож, ялж байна. Итгэл хүлээлгэсэнд их баярлалаа” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )