Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга Валентина Шевченко энэ сарын 25-нд Лас-Вегаст болох UFC 266 тэмцээнд аваргын бүсээ хамгаалах тулааныг Лорен Мерфитэй хийх юм.
Тэмцээний өмнө тэрээр “Аманда Нуньестэй тулалдах цаг ирсэн шиг санагдаж байна. Та бүхэн юу гэж бодож байна? Би тулаанд бэлэн. Хэзээ явагдахыг мэдэхгүй ч би хүлээж байна” гэж олон нийтийн сүлжээгээр зарлалаа.
Шевченко Нуньестэй өмнө нь хоёр удаа таарч тулалдан, шүүгчдийн саналаар хоёр ялагдаж байсан билээ.
Ингээд Валентина Шевченкогийн тухай 10 баримтыг танилцуулья.
1.Тэр таван настайгаасаа барилдаж эхэлсэн. Тэр үеийн дасгалжуулагч Павел Федотов одоо ч хамтран ажилладаг хэвээр. Харин холимог тулаанд Валя 15 настайдаа шилжжээ.
2.Киргикийн Бишкек хотод төрсөн ч Перуд амьдардаг. Перу улсын иргэн. Тэмцээн уралдаанд Киргизийн нэрийн өмнөөс оролцдог.
3.Түүний эгч Антонина мөн холимог тулаанаар хичээллэдэг. Хоч нь Пантера. Харин Валентинаг Сум гэж нэрлэдэг.
4.Валентина гарбуугаар буудах дуртай. Гэхдээ энэ нь зүгээр нэг хобби биш. Тэмцээнд ч орж байсан.
5. Шевченко муай-тай боксоор дэлхийн 11 удаагийн аварга, кикбоксын 3, ММА тулааны 2 удаагийн дэлхийн аварга.
6.Валентина бүжиглэх дуртай. Фламенко, лезгинка, цыганочка бүжгэнд дуртай. Бүжгийн багш хийж байсан удаатай.
7.Анхны шивээсээ 18 настайдаа хийлгэсэн. Тай боксын холбооны логог шивүүлж байв.
8.Мэргэжил нь кино найруулагч.
9.Перугийн ресторанд зэвсэгт дээрэмчдийг зогсоох гэж нэг удаа оролдсон. Азаар тэр гэмтээгүй ч дасгалжуулагч Павел Федотов хүнд гэмтэж, хэдэн сар эмнэлэгт хэвтсэн.
10.Нөхөргүй.
Сэтгэгдэл ( 0 )