ОХУ-ын чөлөөт бөх, сонгомол барилдааны алдартай бөх Билял Махов Оросын допингийн эсрэг агентлаг РУСАДА-гаас хориотой бодис хэрэглэсэн хэргээр 4 жил барилдах эрхээ хасууллаа.
Түүний шийтгэл 2020 оны нэгдүгээр сараас эхэлж байгаа юм.
Махов 2020 оны хоёрдугаар сард допингийн шинжилгээнд бүдэрсэн. Түүнээс өсөлтийн гормон илэрсэн ч анхаарал боломжгүйгээс гэнэдсэн гэж мэдэгдсэн. Гэвч гэм буруугүйгээ батлаж чадсангүй. Энэ жил 34 настай Билял Махов зодог тайлах нь бараг тодорхой боллоо. 2015 онд холимог тулааны UFC холбоотой 5 тулааны гэрээ байгуулсан ч АНУ-д очоогүй билээ.
Махов Чөлөөт бөхөөр олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга. Сонгомол барилдааны ДАШТ-ий хос хүрэлтэй. Гэхдээ допинг түүнд олимпын алтан медаль авчирч өгсөн нь сонирхолтой. 2012 оны олимпод тэр хүрэл медаль хүртсэн ч алт, мөнгөн медальт хоёр бөх (Артур Таймазов – Узбекистан, Давид Модзманишвили - Гүрж) допингоор медалиа хураалгаж, олимпын аварга болсон түүхтэй.
Сэтгэгдэл ( 0 )